Голомт банк ХААИС-тай хамтран ажиллах гэрээ байгууллаа
2023-09-19

Банк, санхүүгийн салбарын хөгжлийг түүчээлэгч Голомт банк Хөдөө аж ахуйн их сургуультай урт хугацаанд хамтран ажиллах гэрээг байгууллаа.

 

 

Хамтын ажиллагааны хүрээнд талууд оюутан суралцагчдыг ажлын байранд суурилсан сургалтад хамруулах, багш мэргэжилтнүүдийн туршлага, ур чадварыг хөгжүүлэх чиглэлээр эрдэм шинжилгээний хурал, хэлэлцүүлэг болон оюутнуудыг хөгжүүлэх клуб дугуйлан, практик сургалтуудыг зохион байгуулах, төгсөгчдийг ажлын байранд дагалдан суралцуулахад үр дүнтэй хамтран ажиллах юм. Гэрээнд Голомт банкны Хүний нөөцийн удирдлагын газрын захирал Г.Уянга болон Хөдөө аж ахуйн их сургуулийн Эдийн засаг бизнесийн сургуулийн захирал Т.Эрдэнэчулуун нар гарын үсэг зурлаа.

 

Голомт банк 2021 оноос эхлэн Европын холбооны санхүүжилттэй Монгол Улсын дээд боловсролын тогтолцоонд ажлын байранд суурилсан сургалтыг нэвтрүүлж, төгсөгчдийн хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх “Erasmus+MONGWBL” төсөлд ажил олгогчдыг төлөөлөн ажиллаж байна.

Shuud.mn
Сонин хачин