АНУ болон түүний холбоотнууд Украины дайныг 6-7 жил үргэлжилнэ гэж тооцоолж байна
2023-09-20

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин 2022 оны хоёрдугаар сарын 24-ний өдөр "цэргийн тусгай ажиллагаа" эхлүүлэх тушаал өгснөөр  Оросын арми Украины нутаг дэвсгэр рүү халдаж, өнөөгийн дайн дэгдсэн. Олон улсын зүгээс ОХУ-ын эсрэг төрөл бүрийн хориг арга хэмжээ авч хэрэгжүүлэн, шахалт дарамт үзүүлсээр байгаа ч дайн төгсөх шинжгүйн дээр цаашид ч удаан үргэлжилнэ гэж барууныхан үзэж байгаа талаарх мэдээлэл гарсаар байгаа юм. 

 

АНУ болон G7-ын гишүүн орнууд Украин дахь дайныг 6-7 жил үргэлжлэн сунжирч болзошгүй гэж үзэн, ийм тооцоолол дээр тулгуурлан зардлаа төлөвлөж байгаа гэж Блүмберг мэдээлсэн байна. Ервопын нэгэн орны өндөр албан тушаалтны үзэж байгаагаар, урт хугацаанд сөргөлдөөн үргэлжилж болзошгүй тул мөн хугацаагаар Украиныг дэмжихийн тулд санхүүгээ тооцоолох ёстой болж байгаа аж. 

 

Өмнө нь, АНУ-ын Штабуудын дарга нарын нэгдсэн хорооны дарга, генерал Марк Милли мэдэгдэл хийхдээ Украин бүрэн ялахын тулд "маш их цаг хугацаа шаардлагатай" хэмээн онцолж байлаа. Мөн НАТО-ын ерөнхий нарийн бичгийн дарга Йенс Столтенберг ч дайн удаан үргэлжлэхэд бэлэн байхыг уриалж байв.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
Ene baruuniihnii husel l baih daa
2023-09-20
Үсрээд л ирэх онд багтаж дуусна!!!
2023-09-20
Daisogiin munhtseyseg75onii tuulai jiltei boovnii nuh uh
2023-09-20
Зочин:
Энэ Г.Бямбасүрэн гэгч зөвхөн нэг талыг барьсан мэдээллийг хаа газраас хайж олж бичих юм аа ккк
2023-09-20
Хэн мэдлээ цус.. Анх Укрианыг 7 хоног ч тэсэхгүй гэцгээж байсан.. Гэтэл бараг 600 хоног боллоо..Дахин нэг Пригожен гарч ирэх ч юм билүү
2023-09-20