Автомашингүй өдөр цахилгаан хөдөлгүүртэй дугуйг замын хөдөлгөөнд оролцуулахгүй

img

Автомашингүй өдрийг энэ сарын 23-нд зохион байгуулах талаар мэдээллээ. 

 

"Монгол Улс автомашингүй өдрийг 11 дэх жилдээ зохион байгуулж байна. Энэ удаагийн "Автомашингүй өдөр-2023" арга хэмжээг "Эрсдэлгүй-эрүүл орчныг хамтдаа" уриан дор зохион байгуулна. Энэ өдөр тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг 07:00-18:00 цаг хүртэл хязгаарлах юм.


Дэлхийд 46 улсын 2000 гаруй хот автомашингүй өдрийг тэмдэглэн өнгөрүүлдэг. Энэхүү санаачилга хэрэгжиж эхлээд 20 гаруй жил тэмдэглэн өнгөрүүлж байгаа аж. 

 

Автомашингүй өдөр цахилгаан скүүтэр, суррон /цахилгаан унадаг дугуй/, цахилгаан мотацикл зэргийг хориглож байна. 


Нийслэлийн Эрүүл Мэндийн Газраас төв талбайд "Эрсдэлгүй, эрүүл орчныг хамтдаа" өдөрлөг зохион байгуулах юм байна. Энэ үеэр эрүүл мэндийн үзлэг, зөвлөгөө, мэдээллүүдийг нэг дороос авах, соёл урлаг, спортын арга хэмжээнүүдэд оролцох боломжтой. 

 

 

Өмнө болсон автомашингүй өдрийн үеэр 2-10 насны 12 хүүхэд унадаг дугуйнд мөргөгдөж гэмтсэн тохиолдол бүртгэгдсэн. Иймд  иргэдийн аюулгүй байдлыг үндэслээд Автомашингүй өдөр цахилгаан скүүтэр, суррон /цахилгаан унадаг дугуй/, цахилгаан мотацикл зэргийг хориглож байна" гэв. 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

бороотой өдөр бна даа цаг агаараа харж хиймээр юм
2023-09-20