Илон Маскийн компани тархинд чип суулгах туршилтад оролцох хүмүүсийг хайж байна
2023-09-21

Илон Маскийн Neuralink компани тархинд чип суурилуулах туршилт хийхээр болсноо зарлаж байсан. Улмаар энэ туршилтад оролцох сайн дурын хүмүүсийг хайж эхэлсэн талаар ВВС агентлаг мэдээлжээ. 

 

Эх сурвалжийн мэдээлснээр, Neuralink компани хүний тархийг компьтертэй холбох зорилго тавьж байгаа бөгөөд шинэ технологийг туршихын тулд саажилттай хүмүүсийг сайн дураар туршилтад оролцохыг урьж байгаа аж. Энэ компанийн судлаачдын тооцоолсноор, тархинд суулгасан чип нь мэдрэлийн импульсуудын шифрийг тайлж, улмаар саажилттай хүн бодлын хүчээр компьютер дээр бичих зэрэг үйлдэл хийх боломжтой болох гэнэ.

 

Neuralink компани хэдэн удаагийн бүтэлгүй оролдлогын даара энэ оны тавдугаар сард АНУ-ын Хүнсний бүтээгдэхүүн, эм бэлдмэлийн чанарын хяналтын газраас тархинд суулгах чипийн эмнэлзүйн туршилт хийх зөвшөөрөл авсан юм.  Энэ компанийнхан анхлаад 10 хүнд чип суулгах зөвшөөрөл авсан ч одоо чухам хичнээн хүнийг сайн дурын оролцогчоор авах талаарх мэдээлэл гараагүй байна. 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
Nomingiin shagdarsureniin naiz Nymdavaagiinhan er emgui hogiin hulgaich guuramch shorongiin horigdol psda
2023-09-21