ДАШТ: Э.Дэлгэрмаа өнөөдөр алтан медалийн төлөө барилдана
2023-09-21

Белград 2023 чөлөөт бөхийн ДАШТ-ий 1/2 шигшээ барилдааны 68 кг-д ОУХМ Э.Дэлгэрмаа АНУ-ын Эмма Брантилыг цэвэр ялж аваргын алтан медалийн төлөө барилдахаар боллоо.

 

"Белград 2023" чөлөөт бөхийн ДАШТ-ий сүүлийн өдөр эмэгтэйчүүдийн 68 кг-ын жинд Азийн аваргын нэг мөнгө, хоёр хүрэл медальт ОУХМ Э.Дэлгэрмаа нэгдүгээр тойрогт Серби Улсын тамирчин Эмилия Яковльевичийг 14:4-өөр, хоёрдугаар тойрогт Казакстаны тамирчин олимпын хүрэл, ДАШТ-ий хоёр мөнгө, нэг хүрэл медальт Елена Шалигинаг даралтаар, гуравдугаар тойрогт Францын тамирчин ДАШТ-ий нэг мөнгө, хоёр хүрэл медальт Коумба Ларрокийг 2:1-ээр тус тус ялж хагас шигшээ шатанд шалгарсан. Тэрбээр дэлхийн аваргын медалийн болзол хангах үгүйгээ шийдэх барилдаанд АНУ-ын Эмма Брунтилыг эхний үед 6:0 оноогоор хожиж явахдаа цэвэр дарж, дэлхийн аваргын алтан медалийн төлөө барилдах эрхтэй боллоо.

Shuud.mn
Сонин хачин