Адуундаа яваад сураггүй болсон иргэнийг есөн өдөр хайсан ч олсонгүй
2023-09-21

 

Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын тавдугаар багийн “Унаганы гатлага” гэдэг газраас энэ сарын 09-ны өдөр адуундаа явсан малчин Т сураггүй болжээ. Түүний унаж явсан морь нь гэрээсээ 2 км зайд “Ховд” голын эргээс олдсон байна.

 

Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах бүлэг, Цэнгэл сум дахь Гал түймэр унтраах, аврах 71 дүгээр анги, Цагдаагийн газрын алба хаагчид, ар гэрийнхний хамт эрэн хайх ажиллагааг 09 дүгээр сарын 12-ны өдрөөс 20-ныг дуустал есөн өдөр зохион байгуулсан ч үр дүнд хүрээгүй байна. Тиймээс ар гэрийнхэнтэй нь зөвшилцөж, аймгийн Онцгой байдлын газрын даргын шийдвэрээр эрлийн ажиллагааг зогсоожээ.

Shuud.mn
Сонин хачин
zochin:
goliin zahaar garna daa.oldoosoi huurhii malchid hetsvv shvv
2023-09-21
морины мөрөөр мөрдөж үзвэл дээр
2023-09-21