Ханжоу 2022: Монголын 400 гаруй тамирчин спортын 35 төрөлд өрсөлдөнө
2023-09-21

Ханжоу 2022 Азийн зуны спортын 19 дүгээр наадам БНХАУ-ын Ханжоу хотод есдүгээр сарын 23-наас аравдугаар сарын 8-нд зохион байгуулагдана.

 

Тус наадам нь өнгөрсөн жилийн есдүгээр сард зохион байгуулагдах байсан боловч цар тахлын улмаас бүтэн жилээр хойшлогдоод байсан билээ.

 

Энэ удаагийн наадамд Монголын баг 35 спортын төрөлд 400 гаруй тамирчид, 120 гаруй дасгалжуулагч, албаны хүн нийт 520 гаруй хүний бүрэлдэхүүнтэй оролцоно гэж Монголын Үндэсний Олимпын Хорооноос мэдээллээ.

 

Ханжоу 2022 Азийн наадмын дэлгэрэнгүй хуваарь

 

Нээлтийн үйл ажиллагаа     09-р сарын 23
Уран сайхны сэлэлт   10-р сарын 6-8
Усанд шумбалт     09-р сарын 30-аас 10-р сарын 4
Усан сэлэлтийн марафон   10-р сарын 6-7
Усанд сэлэлт     09-р сарын 24-29
Усанд поло 09-р сарын 25-аас 10-р сарын 7
Байт харваа   10-р сарын 1-7
Байт харваа   09-р сарын 29-өөс 10-р сарын 5
Бадминтон     09-р сарын 28-аас 10-р сарын 7
Бейсбол 09-р сарын 26-аас 10-р сарын 7
Софтбол 09-р сарын 26-аас 10-р сарын 2
Сагсан бөмбөг 3х3     09-р сарын 25 – 10-р сарын 1
Сагсан бөмбөг 09-р сарын 26-аас 10-р сарын 6
Бокс     09-р сарын 24-өөс 10-р сарын 5
Брейк   10-р сарын 6-7
Каноэ/Каяк (Слалом)   10-р сарын 5-7
Каноэ/Каяк (Спринт)     9-р сарын 30-аас 10-р сарын 3
Крикет  /эрэгтэй, эмэгтэй /  9-р сарын 19-25-наас 10-р сарын 7-нд 
Каноэ/Каяк (Спринт)   9-р сарын 30-аас 10-р сарын 3
Унадаг дугуй (BMX Racing)     10-р сарын 1
Унадаг дугуй (уулын дугуй)   9-р сарын 25
Унадаг дугуй (зам)     10-р сарын 3-5
Унадаг дугуй (трак)     9-р сарын 26-29
Луут завь     10-р сарын 4-6
Морин спорт   9-р сарын 26-аас 10-р сарын 6
Туялзуур сэлэм   9-р сарын 24-29
Хөл бөмбөг   9-р сарын 19-өөс 10-р сарын 7
Гольф   9-р сарын 28-аас 10-р сарын 1
Уран сайхны гимнастик   9-р сарын 24-29
Ритм гимнастик  10-р сарын 6-7
Трамплин гимнастик   10-р сарын 2-3
Гандбол   9-р сарын 24-өөс 10-р сарын 5
Хоккей    9-р сарын 24-өөс 10-р сарын 7
Жүдо   9-р сарын 24-27
Каббади   10-р сарын 2-7
Жюү-жицү   10-р сарын 5-7
Каратэ   10-р сарын 5-8
Кураш     9-р сарын 30-аас 10-р сарын 2
Шатар     9-р сарын 24-өөс 10-р сарын 7
Цахим спорт   9-р сарын 24-өөс 10-р сарын 2
Буудлага   9-р сарын 24 – 10-р сарын 1
Софт теннис   10-р сарын 3-7
Спорт авиралт   10-р сарын 3-7
Ширээний теннис   9-р сарын 22-оос 10-р сарын 2
Таеквондо   9-р сарын 24-28
Теннис   9-р сарын 24-30
Волейбол  /эрэгтэй, эмэгтэй/ 9-р сарын 19-нөөс 10-р сарын 7
Хүндийн өргөлт   9-р сарын 30-аас 10-р сарын 7
Бөхийн төрөл   10-р сарын 4-7
Үшү     09-р сарын 24-28
Хаалтын ёслол   10-р сарын 8

 

Shuud.mn
Сонин хачин