Өмнөд Солонгост сөнөөгч онгоц сүйрчээ
2023-09-21

Өмнөд Солонгосын нийслэл Сөүл хотоос өмнө зүгт 120 км зайд байрлах Сосан хотод KF-16 сөнөөгч онгоц сүйрчээ. Энэ талаар Ёнхап агентлаг мэдээлсэн байна. 

 

Эх сурвалжийн мэдээлснээр, есдүгээр сарын 21-ний өглөө сөнөөгч онгоц баазаасаа хөөрснийхөө дараахан сүйрчээ. Онгоц сүйрэхээс өмнөхөн нисгэгч нь амжиж газардсан, одоо аюулгүй байгаа гэж Бүгд Найрамдах Солонгос Улсын Агаарын цэргийн хүчин мэдэгдсэн байна. 

 

KF-16 сөнөөгч онгоц сүйрсний дараа тусгай комисс томилсон бөгөөд шинжээчид ослын шалтгааныг тодруулах аж. Онгоцонд тухайн үед ганц нисгэгч л байсан, мөн осол болсны дараа өөр хохирол учраагүй гэнэ. KF-16 нь Америкийн F-16 сөнөөгч онгоцны солонгос хувилбар юм. 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
Хойт солонгост оросоос зэвсэг авна гэмэгц айж байх шиг байна
2023-09-21
Бүр аймаар асуудал. Япон хятад 2 солонгосын 2 талд цөмийн хаягдлаа далайд хаядаг. Солонгост цацраг хэмжигчийг зарахгүй байгаа нь цацраг их байгаагийн шинж
2023-09-21