ЭХЭМҮТ: Хордлогод орсон сурагчдын биеийн байдал сайжирч байна
2023-09-22

ХУД-ийн 18-р сургуулийн Монгол бизнес дээд сургуулийн байранд хичээллэж байсан зургаадугаар ангийн сурагчид өчигдөр /2023.09.21/ 16-17 цагийн үед бөөлжиж суулгасан анамнезтай эмнэлэгт хүргэгдэн, эмчлүүлж байгаа билээ. 

 

НЭМГ, цагдаагийн алба хаагчид очиж ангийг битүүмжилсэн байна. Хордлогын шинж тэмдэг, биеийн байдлаар сурагчдыг үнэлж, зарим нь ЭХЭМҮТ-д хэвтэн эмчлүүлэх болсон. Уг асуудлын талаар ЭХЭМҮТ-өөс сурагчдын биеийн байдлыг тодруулахад, 18-р сургуулиас нийт 5 хүүхэд хордлогын шинж тэмдэгтэй биеийн байдал хүндэвтэр ирсэн. Одоогоор сурагчдын биеийн байдал хэвийн сайжирч үзлэг шинжилгээндээ ороод явж байна" гэв. 

 

НЭМГ "Цахим орчинд сурагчдыг ахуйн хэрэглээний газ үнэрлэн мансуурсны улмаас бөөлжих, гэнэт суулгах шинж тэмдэг илэрсэн гэж яриа гарсан хэдий ч эцсийн байдлаар шалтгаан нөхцлийг шинжилгээгээр тодорхой болно. Хариу үдээс хойш гэхэд гарчихсан байна байх" гэсэн юм. 

Shuud.mn
Сонин хачин
сургуульд сэтгэл зүйч байгаад хэрэг алгаа.
2023-09-22