Зугаалж явсан дөрвөн хүний нэг нь усанд живж, амиа алджээ
2023-09-25

 

Налайх дүүргийн нэгдүгээр хорооны нутаг “Өндөөгийн гарам" гэдэг газарт зугаалж явсан дөрвөн хүний нэг нь "Тэрэлж” голын усанд живжээ.

 

Энэ тухай дуудлагын дагуу Налайх дүүргийн Онцгой байдлын хэлтсийн алба хаагчид эрэн хайх ажиллагааг зохион байгуулж, тус дүүргийн гуравдугаар хорооны оршин суугч 34 настай эрэгтэйн цогцсыг “Тэрэлж” голын эргээс 2 метр зайтай усны мандлаас олж гарган, Баянзүрх дүүргийн Цагдаагийн гуравдугаар хэлтэст хүлээлгэн өгсөн байна.

Shuud.mn
Сонин хачин