ВИДЕО: Тайванийн үйлдвэрт дэлбэрэлт болж, 10 хүн амиа алджээ
2023-09-25

Тайванийн өмнөд хэсэгт байх нэгэн үйлдвэрт баасан гарагт гал гарч, дэлбэрэлт болсны улмаас 10 хүн амиа алдаж, 100 хүн шархаджээ. Энэ талаарх мэдээллийг Синхуа агентлаг дамжуулсан байна. 

 

Тодруулбал, Тайвань арлын Пиндун дахь эрдэм шинжилгээ, техникийн паркийн нутаг дэвсгэрт байх үйлдвэрт гал гарч, цуврал дэлбэрэлт болсны улмаас 10 хүн амиа алдаж, 100 гаруй хүн шархаджээ. Гольфын хэрэгсэл үйлдвэрлэдэг үйлдвэрт есдүгээр сарын 22-ны үдэш гал, дэлбэрэлт болсон бөгөөд галыг унтраахаар 34 галын машин ажилласан байна. 

 

Цуврал дэлбэрэлтийн улмаас барилгын нэг хэсэг нурж, гал сөнөөгчид болон үйлдвэрийн ажилчид гарах гарцгүй болжээ. Энэ хэргийн улмаас дөрвөн гал сөнөөгч амиа алджээ. Үйлдвэрийг бүхэлд нь хамарсан галыг маргааш өдөр нь буюу бямба гарагт унтраасан аж. Одоо галын шалтгааныг тогтоохоор холбогдох байгууллагууд ажиллаж байгаа юм байна. 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин