Ереванд эсэргүүцлийн жагсаалд оролцсон 140 хүнийг баривчилжээ
2023-09-25

Өнгөрсөн долоо хоногт Азербайжан Уулын Карабахд цэргийн ажиллагаа явуулж эхлэн, үүний хариуд Арменийн эрх баригчид цэрэг илгээхгүй  гэсэн шийдвэр гаргасныг арменичүүд эсэргүүцэн, олныг хамарсан эсэргүүцэл зохион байгуулж, эмх замбараагүй байдал дэгдэж байлаа.

 

Талууд гал зогсоох хэлэлцээрт хүрсэн ч Арменийн нийслэл Ереванд эсэргүүцлийн арга хэмжээ үргэлжилж, улмаар есдүгээр сарын 25-ны даваа гарагт арменичүүд дахин эсэргүүцэлд нэгдэн, хотын гудамжуудыг хаажээ. Хотын тээврийн хөдөлгөөнийг эсэргүүцэгчид хааж эхэлсэн тул цагдаагийнхан эсэргүүцлийн жагсаалд оролцогчдыг баривчилж эхэлсэн байна. Даваа гарагийн 10:00 цагийн байдлаар (Улаанбаатарын цагаар 14:00 цаг) нийтдээ 142 хүнийг саатуулжээ.

 

РБК агентлагийн мэдээлснээр, эсэргүүцлийн жагсаалд оролцогчдын цуваа Ереван хотын хэд хэдэн гудамжаар явж байгаа гэнэ. Тэднийг саатуулах гэсэн цагдаагийнхныг эсэргүүцэж, улмаар жагсагчид болон цагдаагийнхны хооронд мөргөлдөөн гарсан байна.

 

Эргэн сануулахад, есдүгээр сарын 19-ний өдөр Азербайжан "алан хядах ажиллагааны эсрэг тугсай ажиллагаа" зарласны дараа Арменийн Ерөнхий сайд Никол Пашинян "шинэ дайнд татагдан орохгүй" хэмээн мэдэгдэж, Арменийн армийг Карабах руу илгээхээс татгалзсан. Үүнийг арменичууд эсэргүүцэн есдүгээр сарын 19-ны өдрөөс эхлэн эсэргүүцэл, эмх замбараагүй байдал дэгдээж, Засгийн газрыг огцрохыг шаардаж байгаа юм. Эрх баригчид жагсаал, цуглааныг хууль бус гэж мэдэгдэн, эсэргүүцэлд оролцогчдод эрүүгийн хэрэг нээж байгаа ч жагсаал цуглаан үргэлжилсээр байна.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
Henry Grant:
Get Advice From Certified Bitcoin Recovery Specialists / Lost Recovery Masters The Lost Recovery Masters are a global licensed forensic organization that can help you recover stolen bitcoin or tokens. Lost Recovery Masters specializes in recovering bitcoin and tokens that have been taken from you by crooks. To make sure that no one can move your money without your consent, this cryptographic protocol Hackers uses a decentralized recovery system to track the wallet balance using smart contract audit from the outsourced wallets on Website ( https://lostrecoverymasters.com/) or contact Support team Mail: (Support@lostrecoverymasters.com) extensive database built on blockchain technology. Call or Whatsapp +1(204)819-5505.
2023-09-26