Н.Учрал сайд шинэ сайтдаа 200 саяар хөгжүүлэлт хийнэ
2023-09-26

Засгийн газраас хэрэгжүүлж буй "Таван Ш" ажиллагааг хэрэгжүүлж байгаа. Энэ хүрээнд Ерөнхий сайдын “Шил ажиллагааны хэрэгжилтийг эрчимжүүлэх тухай” 01 дүгээр албан даалгавар гарсан. Албан даалгаврын хүрээнд мэдээлэл хариуцагчдаас ирүүлсэн, хуулиар ил болгох ёстой мэдээллүүдийг нэгтгэн иргэд, олон нийт, хэвлэл мэдээллийнхэнд хялбар, нэг цонхоор мэдээлэлд хяналт тавих боломжийг олгох зорилгоор shilen.gov.mn системийг ашиглалтад оруулсан юм. 

 

 

Тэгвэл энэхүү сайтад хөгжүүлэлт хийж, олон нийтэд сурталчилан таниулахаар төлөвлөсөн байна. Тодруулбал,Цахим хөгжил, харилцаа холбооны яамнаас  www.shilen.gov.mn платформыг хөгжүүлж, хэрэглээг олон нийтэд түгээх, нэвтрүүлэхэд нийт 200 сая төгрөгийг зарцуулах юм. Тендерийн баримт бичигт тусгаснаар shilen.gov.mn сайтад мэдээлэл хариуцагч байгууллагаас мэдээллийг автоматаар хүлээн авах боломжийг бүрдүүлэх, холбогдох бэлэн байдлыг хангах, тус системийн Backend, шаардлагатай API сервисийг шинээр хөгжүүлэх, Frontend-ыг сайжруулах шаардлагатайг дурьдсан байна.

 

Shilen.gov.mn сайтын хөгжүүлэлтийн явцад туршилтыг тасралтгүй хийх бөгөөд эцсийн туршилтыг ажил хүлээлцэх комиссын бүрэлдэхүүнтэй хамт хийнэ. Туршилт амжилттай хийгдэж дууссаны дараа сургалт, нэвтрүүлэлтийн ажлыг зохион байгуулна. Сургалт нь танхим болон цахим хосолсон хэлбэртэйгээр мэдээлэл хариуцагч байгууллагуудыг хамруулахаар төлөвлөж, 200 сая төгрөг төсөвлөсөн байна. 

 

Shuud.mn
Сонин хачин