Их Британи, Итали, Япон хамтран шинэ үеийн сөнөөгч онгоц бүтээнэ
2023-09-26

Их Британи, Итали, Япон улс гурван талт хамтын ажиллагааны хүрээнд зургаа дахь үеийн байлдааны онгоц бүтээх хамтарсан байгууллага байгуулахаар төлөвлөж байгаа аж. Энэ талаар Засгийн газраас авсан эх сурвалжтайгаар  Yomiuri сонин мэдээлжээ.

 

Эх сурвалжийн мэдээлснээр, Британийн тал сөнөөгч онгоц боловсруулахад нэн шаардлагатай технологийн туршлага арвин тул хамтарсан байгууллагын төв нь Лондонд байна гэж талууд тохиролцсон байна. Харин шинэ байгууллагыг Японы талын төлөөлөгч удирдах аж.

 

Энэ байгууллагын зорилтод онгоцонд тавигдах шаардлагуудыг боловсруулах, онгоцны төсөл гаргах болон үйлдвэрлэх захиалгыг байршуулах зэрэг ажил багтаж байгаа юм байна. Шинэ үеийн сөнөөгч онгоцыг хамтран боловсруулах талаарх тохиролцоог талууд 2022 оны 12 дугаар сард хийж байв. Улмаар 2035 он гэхэд шинэ онгоцыг танилцуулахаар төлөвлөж байгаа юм байна. 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин