Мал эмнэлгийн газрын хяналтын улсын байцаагчийн авлигын хэрэг шүүхэд шилжлээ
2023-09-26

Прокурорын байгууллагаас авлига, албан тушаалын зургаан хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлсэн байна. Тухайлбал:

 

 

- Нийслэлийн мал эмнэлгийн газрын мал эмнэлгийн хяналтын цэгийн хорио цээрийн улсын байцаагч Э.Х нь албан үүргээ гүйцэтгэж байхдаа иргэн Ц.Э-гээс шан харамж шаардаж, өөрт давуу байдал бий болгосон гэх;

 

- Иргэн Г.Ж, Б.Ц, П.Г нар нь Дорнод аймгийн нутаг дэвсгэрт тусгай зөвшөөрөлгүйгээр хууль бусаар ашигт малтмал олборлосон, Монгол Улсад ашиглахыг хязгаарласан химийн хорт болон аюултай бодисын жагсаалтад багтсан мөнгөн ус ашигласан, хадгалсан гэх;

 

- Орхон аймгийн Баян-Өндөр сумын ерөнхий боловсролын сургуулийн захирал Ц.Ц нь эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, бусдад давуу байдал бий болгосон, бусдаас хахууль авсан гэх хэргүүдийг шүүхэд шилжүүлсэн байна.

Shuud.mn
Сонин хачин
Иргэн:
Орхон аймаг Мал эмнэлгийн Б Алтангэрэл одоо нэг том дарга болсон өмнө нь МХГазарт мал эмнэлэг хариуцсан байцаагч байсан хувьдаа мал эмнэлэгтэй авгайн ажиллуулдаг. Бусад эмнэлгүүд нь айгаад юу ч хэлж чаддаггүй юм бнлээ мөн махны үйлдвэр чeнжүүдэд их том саад болж байгаа хүндээ! Орон сууцны гадна өргөтгөл барьсан байгаа тийм их мөнгө төсөвийн цалинд ахдаад л байгаа юмдаа
2023-09-26