Герман ирэх онд дүрвэгчдэд зориулах зардлаа хоёр дахин танана
2023-09-26

Герман улс 2024 онд дүрвэгчдийг хүлээн авах, тэднийг байр сууриа олоход нь туслахад зориулан орон нутагт олгодог санхүүгийн тусламжаа хоёр дахин багасгахаар болжээ. Энэ нь инфляци өсөж буй үед төсвөө чангатгах арга хэмжээний хүрээнд хийж буй алхам гэж холбогдох эх сурвалжуудаас авсан мэдээлэлтэйгээр Ройтерс агентлаг дамжуулсан байна. 

 

Эх сурвалжийн мэдээлснээр, ирэх онд дүрвэгчдэд зориулж хамгийн дээд тал нь 1,7 тэрбум евро зарцуулахаар болсон нь 2023 онд зарцуулсан дүнгээс хоёр дахин бага аж. Энэ асуудлыг есдүгээр сарын 25-ны өдөр болсон  ХБНГУ-ын засгийн газар болон мужуудын эрх баригчдын хурал дээр хөндөн ярилцжээ.

 

Ийм шийдвэр гаргаснаар, холбооны мужууд дүрвэгчдийг хүлээн авах, тэднийг байрлуулах ажлыг өөрсдөө хариуцахаар болж байгаа аж. Түүнчлэн Украины дүрвэгчдийг хүлээн авах, байрлуулах ажилд ч Холбооны засгийн газар хөрөнгө тусгайлан зарцуулахгүй байхаар болсон хэмээн эх сурвалж Ройтерс агентлагт өгүүлжээ.

 

Ройтерс агентлагийн онцолсноор, Украинд дайн эхэлснээс хойш Гщрманд нэг сая гаруй хүн орогнол хүссэн өргөдөл гаргасан байна. Эдгээр хүмүүст дэмжлэг үзүүлж байсан нь хот болон мужийн төсөвт асар их охихрол учруулж, тиймдээ ч ХБНГУ-ын 16 муж 2024 онд дүрвэгчдийн зардлыг нөхөхийн тулд холбооны засгийн газраас нэмэлт хөрөнгө шаардсан аж.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин