Карабахд түлшний агуулах дэлбэрсний улмаас амиа алдсан хүний тоо 20 болжээ
2023-09-26

Бүгд Найрамдах Уулын Карабах Улсын Дотоод хэргийн яамны мэдэгдсэнээр, есдүгээр сарын 25-ны үдэш Степанакерт дахь түлшний баазад дэлбэрэлт болсон талаарх мэдээллийг өмнө нь дамжуулсан. 

Уулын Карабахд түлшний агуулах дэлбэрч, олон хүн амиа алджээ

Энэ дэлбэрэлтийн улмаас амиа алдсан болон шархадсан хүний тоо нийтдээ 200 орчим болсон гэж орон нутгийн хэвлэлүүд мэдээлж байв. Есдүгээр сарын 26-ны өдөр Уулын Карабахын  Эрүүл мэндийн яамны мэдэгдсэнээр, бензин түгээгүүр дэлбэрсний улмаас 20 хүн амиа алдсан байна. Мөн ослын улмаас 290 хүн эмнэлэгт хүргэгдсэн, олон хүн ор сураггүйд тооцогдож байгаа аж. 

 

Эмнэлэгт хүргэгдсэн хүмүүсийн түлэгдэлтийн зэрэг харилцан адилгүй байгаа бөгөөд олон хүний биеийн байдал нэн хүнд байгаа гэнэ. Амиа алдсан 20 хүний 13-ынх нь цогцосыг хэн болохыг нь таниагүй байгаа юм байна.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин