WSJ: Абрамс танк фронт дээрх нөхцөл байдлыг өөрчилж чадахгүй гэж Украины эрх баригчид үзэж байна
2023-09-26

АНУ Украинд өгөхөөр амлаж байсан Абрамс танкны эхний ээлжийг нийлүүлж, Украин хүлээн авсан талаарх мэдээллийг олон улсын хэвлэлүүд дамжуулсан. Украин Абрамс танктай болсон ч хүчний харьцаа төдийлөн өөрчлөгдөхгүй гэж шинжээчид үзэж байгаа юм. 

 

Америкийн Абрамс танк тулааны талбар дахь нөхцөл байдлыг эрс өөрчилж чадахгүй гэдгийг Украины эрх баригчид ч хүлээн зөвшөөрч байгаа гэнэ. Энэ талаар The Wall Street Journal сонин мэдээлсэн бөгөөд намрын улиралд бороо их орж байгаа нь "хуягт техник маневр хийхэд хүндрэлтэй болно" гэж сонины нийтлэлд онцолжээ. 

 

Түүнчлэн,  сөрөг давшилтын эхний саруудад Украин Германы Леопард танк болон Америкийн хуягт тээвэрлэгч ашиглаж байх үед "барууны хуягт техник Оросын цэргүүдийн гол бай" болж байгааг WSJ онцолсон байна. Оросын талын дронууд хуягт техникүүдийг маш хурдан илрүүлж, тэдгээрийн байршлыг артиллерийн хэсэг болон бусад нисдэг тэргэнд мэдээлж байгаа аж.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
өөө:
500 абрамстай бол өөрчилнө дөө
2023-09-27
Зочин:
Амeрик бол эвгүй улс шүү дээ
2023-09-26