Автобус-3 компани 400 сая төгрөгөөр автобусны шил авна
2023-09-27

Өнгөрсөн жилээс эхлэн нийтийн тээвэрт парк шинэчлэлтийн ажлыг эрчимтэй явуулж эхэлсэн. Төсвийн их хэмжээний мөнгөөр хийгдэж буй энэхүү ажилд иргэд ихээхэн анхаарал хандуулж буй.

 

 

Өнгөрсөн долоо хоногт нийтийн тээврийн парк шинэчлэлтийн хүрээнд БНСУ-аас оруулж ирж байгаа автобус, хуучирч муудсан тухай мэдээлэл олон нийтийн анхаарлыг татсан. Гэхдээ албаныхан зэвэрсэн, замаск халцарсан гэх мэдээллийг үгүйсгэсэн юм. Парк шинэчлэлтийн хүрээнд Монгол Улсад орж ирж автобус нь “Daewoo” компанийн Вьетнамд угсралт хийсэн гэдгийг тодотгон мэдээлсэн. Парк шинэчлэлтийн хүрээнд  өнгөрсөн жил 415 автобусаар парк шинэчлэл хийсэн юм. Мөн энэ жил 810 автобус оруулж ирэх бөгөөд ингэснээр 1225 автобусаар буюу иж бүрэн парк шинэчлэл хийхээр төлөвлөөд байгаа. 

 

Ийнхүү парк шинэлчлэлтээс гадна автобус тээврийн компаниуд хуучин автобуснуудаа засан сайжруулахад ч анхаарч эхэлсэн байна.  Тухайлбал, “Зорчигч тээвэр гурав” ОНӨААТҮГ нь автобусны шил авахаар тендер зарласан байна. Тус газар өөрийн хөрөнгөөр хийгдэх энэхүү худалдан авалтад 400 сая төгрөг төсөвлөсөн байна. Ингэхдээ эхний ээлжинд 120 сая төгрөгт нь автобусны шил авах юм. 

 

Shuud.mn
Сонин хачин