"Жолооч нар бэлэн мөнгө авсаар байвал автобусны үнийг нэмээд нэмэргүй"
2023-09-28

 

Өнөөдрийн байдлаар нийслэлд 1000 гаруй автобус иргэдэд үйлчилж байна. Цаашид нийтийн тээврийн салбарт парк шинэчлэлтээс эхлүүлээд томоохон шинэчлэлт хийнэ гэж албаныхан мэдээлээд байсан. Үүний нэг бол ойрын хэдэн саруудад нийтийн тээврийн салбарт автобусны нэг удаагийн төлбөрийг 1000 төгрөг болгох асуудалд иргэдээс санал асуулга авч байгаа юм. Энэхүү асуудалд иргэдийн байр суурийг асуулаа. 


Иргэн Х.Осор: Нийтийн тээвэр угтаа бол аль 2015 оноос кондуктортой байсныг болиулж автобусны картаар зорчдог болсон. Гэтэл иргэд ихэнхдээ л бэлэн мөнгө өгч байгаа харагддаг. Тийм болохоор 1000 төгрөг болгосон нь зөв гэж бодож байна. Зах зээлийн үнээ бодсон ч гэсэн үнээ нэмэх нь тийм ч буруу зүйл биш байх. 

 

Иргэн Л.Ану: Нэг үеэ бодвол иргэд автобусаар үнэгүй зорчиж байхаа больсон харагдсан. Манай нэг танил ах автобусны жолооч хийдэг юм. Тэр ах маань өдөрт 200-300 мянган төгрөгтэй буудаг гэж байсан. Тухайн үед миний бодсон бодол нэг талын ашигтай ажиллажээ гэж харах ч гэсэн нөгөө талаас их автобус компаниуд ашиггүй ажиллах байгаа байхдаа гэсэн бодол төрсөн. Яахав 1000 төгрөг болголоо гэхэд дахиад л автобусны жолоочид мөнгөө өгсөөр л байна. Харин үнэхээр л шинэчлэл хийх гээд байгаа бол ерөөсөө л жолоочид мөнгө өгөх явцыг л зогсоох хэрэгтэй юм байна гэж бодсон. Иргэд өдөрт дундажаар 1000-4000 төгрөгийг нийтийн тээврээр зорчихдоо зарцуулж байгаа шүү дээ. 

 

Шат шатны байгууллагуудад үнийн тарифыг нэмэх үү эсвэл өдөрт 1000 төгрөгөөр зорчих уу гэдэг дээр судалгаа хийгдээд явж буй. Судалгаа хийгдээд шийдвэр гарахаар тухайн үед нь мэдээлнэ. Судалгааг иргэд болон байгууллагын саналыг харгалзан үзэж байж эцсийн шийдвэр гарна.

 

Иргэн А.Соёолмаа: Энэ асуудалд санал нийлэхгүй байна. Хоёр талд явах байсан зардлаа нэг талд л зарцуулна гэхээр нэг хэсэгтээ л шүүмжлэлтэй байна байх. Зүгээр хуучин үнээрээ яваад жолоочид бэлэн мөнгө атгуулахгүй байхад л хангалттай шүү дээ. Иргэд картаараа зорчиход уг нь ямар ч асуулдалгүй болсон. Өмнө нь өглөө эрт ТҮЦ нээгдээгүй байхад картаа цэнэглэж чаддаггүй байсан. Харин одоо цахимаар шууд цэнэглэдэг болчихсон болохоор нээх ч асуудал алга даа. 

 

Автобусны жолооч: Иргэд картаа авч хэвшихгүй байна. Автобусны жолоочид мөнгө өглөө гэж хүмүүс их ярьдаг. Үнэндээ 100-200 төгрөг эсвэл урагдчихсан мөнгө л өгдөг. Иргэдийн өгсөн мөнгөөр ус ундаа эсвэл ариун цэврийн өрөөний мөнгөнд л зарцуулдаг. Тэрнээс биш 100-200 мянган төгрөгийг илүү авдаг юм биш шүү. 

 

Нийслэл хотод автобусаар дунджаар 520 мянга гаруй иргэн зорчиж байна. Иргэд смарт картаараа өдөрт багадаа 500 төгрөгөөр үйлчлүүлэхэд өдөрт дунджаар 260 орчим сая төгрөг болж байна. Гэвч иргэдийн дийлэнх нь смарт карт ашигладаггүй бэлэн мөнгөөр тооцоо хийдэг нь нэн түрүүнд шийдвэрлэх шаардлагатай асуудал болж байна. 

Shuud.mn
Сонин хачин
Ган:
Автобусны жолооч нар өөрсдөө бэлэн мөнгө авч компанийн орлогоос хумслана. Тэгсэн мөртлөө тв-ээр гарч байгаа улстөрчийг " муу хулгайч" гэж хараана. Ёс зүйн хувьд яг л адилхан хулгайч.
2023-09-29
TANILTSN80955877
2023-09-28
Жолооч нь ёстой шаадаг гар байшд бүгд мэдэж харж байхад дуугүй л байгаач
2023-09-28
Niitiin teeveriin dashdorjiin ganbaatar hogiin hulgaich duu enhjargal ynhan solongosuud nuuren deer tamhiaa darj untaraadag hun aminii heregten
2023-09-28
SEXSDNE80955877 TSAGN
2023-09-28
S AWN80955877 35DEESH
2023-09-28
zochin:
Системийн асуудлаа шийдэж чадахгүй байж үнэ нэмээд яахав дээ
2023-09-28
МОНГОЛ:
жолооч нар чинь нүдэн дээр чинь хулгай хийгээд байна шүү дээ харахгүй байна уу
2023-09-28
иргэн:
ийм эх оронч бус сэтгэлгээтэй жолооч нар даа
2023-09-28
иргэн:
жолооч нарыг урт маршрутаар миний явах нэг цагийн хооронд л нэгээс таван мянган төг олдгийг нүдээрээ үзсэн
2023-09-28
миний 1 найз автобусны жолооч өдөрт 50 мянгаас буудаггүй гэж баталгаатай ярьсан шүү бэлэн мөнгөө л зогсоочихвол ыолох гээд бөайна
2023-09-28