"Монголын нийт хуш модны ойн сангийн 70 гаруй хувь сүйтгэгдээд байна"
2023-09-28

“Тэнгэрлэг Монгол” ТББ-аас самар бэлтгэхийг яаралтай зогсоох талаар мэдээлэл хийлээ.

 

Тэнгэрлэг Монгол ТББ-ын төлөөллүүд: Хушин ой сүйтвэл 50 зүйлийн хөхтөн амьтан, 160 орчим зүйлийн шувуу, 6 зүйлийн хоёр нутагтан 4 зүйлийн мөлхөгч амьтад  хоолгүй болж мөхөхөд хүрдэг. Мөн хуш мод ойн үндсэн хэсэг болдог. Гэтэл иргэд самар түүх нэрийдлээр хуш модыг самар авах нэрийдлээр хэдэн талаас нь устгаж үгүй хийгээд байгаа юм. 


Дээгүүр албан тушаалтнууд ой байгаль дэлхийгээ хамгаалах зүйлийг эдийн засгийн хөшүүрэг гэж харж байна. Байгалаа сүйтгэн байж урагшаа самараа гаргах хэрэг бидэнд байхгүй.  


БОАЖЯ-аас есдүгээр сарын 20-оос аравдугаар сарын 20-ныг хүртэл хугацаанд самар түүх зөвшөөрлийг олгодог. Гэтэл хугацаа нь болохоос өмнө мөнгөтэй хүмүүс, иргэдийг хөлслөөд түүхийгээр нь самар түүлгэдэг. Аравдугаар сараас хойш хуш модыг зөөлөн тоншиход л самар унаад ирдэг. Яг цагт нь түүдэг болгох хууль хяналтаа сайжруулах шаардлагатай байна. Ой модоо хайрлан, байгалийн далд баялаг самраа дотооддоо үйлдвэрлэх хэрэгтэй. Монголд самар түүх тусгай зөвшөөрөл бизнес болжээ.


Бид Архангай аймаг руу ойн газартай хамтарсан шалгартаар явж ирлээ. Тухайн газарт ойн байцаагчтай өвөлжөөндөө хэдэн зуун мянган шуудайтай самар байсан. Нутгийн иргэд нь наймдугаар сарын 10-наас эхэлж түүсэн гэж байгаа юм. Хуш  мод гэдэг дээр бид ганц самрын тухай асуудал яриагүй. Энэ бол эко системийн бүрдэл хэсэг. Иргэд байгаль экологийн эсрэг маш том гэмт хэрэг хийж байна. Иймд бид ерөнхий сайдад шаардлага хүргүүлэхээс өөр аргагүйд хүрч байна" гэсэн юм. 

Shuud.mn
Сонин хачин
самар идэхгүй амьдарч болно. хушгүй болбол яахын
2023-09-29
Самар түүхийг бүрмөсөн хориглох хууль гаргаж, маш хатуу хяналт тогтоохгүй бол хушгүй болох нь ээ??!!!
2023-09-28
Батаа:
Монголия Африк тивийн улс болчихлоо. Газар доорхоо ухаад дуусах гэж бна, дээрхийг нь цөлмөөд Сахарын цөл л үлдэх нээ. 2050 он гэхэд тэр чигээрээ цөл дунд үлдэх нээ. Ум ма ни бад мэ хум.
2023-09-28
Daisogiin munhtseyseg75onii tuulai jiltei boovnii nuh
2023-09-28
Болд:
Нүд улаан мөнгө цагаан болсон хорвоо. Хүний нүд үнэд орлоо гэвэл нэгийнхээ нүдийг ч ухах хүн гарч ирэх вий. Ийм цөвүүн цагт төр төмөр нударгаа харуулж байгалаа газар шороогоо ард түмнээ хамгаалах хэрэгтэй шүү
2023-09-28