2000-аад оны шилдэг хөлбөмбөгчнийг нэрлэв
2023-09-28

Британийн  FourFourTwo сэтгүүл XXI зууны эхний 10 жилд хамгийн шилдэг гэдгээ харуулсан 50 тоглогчийг жагсаажээ. Энэ жагсаалтыг гаргахдаа гагцхүү 2000 он гарсаар эхний 10 жилд амжилт гаргасан хөлбөмбөгчдийг багтаасан байна. 

 

Сэтгүүлээс гаргасан жагсаалтыг "Барселона", Бразилын шигшээ багийн хагас хамгаалагч асан Рональдино тэргүүлжээ. Тэрбээр 2000 онд Бразилын шигшээ багт байхдаа дэлхийн аварга болж, 2004, 2005 онуудад түүнийг Олон улсын хөлбөмбөгийн холбоо шилдэг хөлбөмбөгчин хэмээн нэрлэж байв. 2005 онд Рональдино "Алтан бөмбөг"-ийн эзэн болсон. "Гремио", "Фламенго", "Атлетико Минейро", "Флуминенсе", "Пари Сен-Жермен", "Милан" багуудад тоглож байсан Роналдиньо 2018 онд зодог тайлсан юм.

 

FourFourTwo сэтгүүлээс гаргасан шилдэг 10-ын жагсаалтад дараах тамирчид багтжээ.

1. Роналдиньо (Бразил);
2. Зинедин Зидан (Франц);
3. Кака (Бразил);
4. Тьерри Анри (Франц);
5. Криштиану Роналду (Португали);
6. Хави (Испани);
7. Роналдо (Бразиля);
8. Андрес Иньеста (Испани);
9. Златан Ибрагимович (Швед);
10. Лионель Месси (Аргентин).

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин