Азийн наадмын хамгийн залуу ялагчаар Хятад тамирчин тодров
2023-09-28

Хятадын Ханжоу  хотод Азийн наадам үргэлжилж, олон орны тамирчид өдөр бүр дээд амжилт тогтоож, ялалт байгуулсаар байна. Энэ наадамд хамгийн олон хүний бүрэлдэхүүнтэй оролцож байгаа, наадмыг зохион байгуулагч БНХАУ-ын тамирчид медалийн тоогоор тэргүүлж байгаа бөгөөд энэ удаад Азийн наадмын хамгийн залуу ялагчаар Хятадын тамирчин тодорчээ. 

 

Синхуа агентлагийн мэдээлснээр, Хятадын тамирчин Цуй Чэньси эмэгтэйчүүдийн скейтбордингийн тэмцээнд 242,62 оноотойгоор ялалт байгуулсан байна. Цуй ердөө 13 настай, Хятадын шигшээ багийн хамгийн залуу гишүүн бөгөөд мөн энэ удаагийн наадмын хамгийн залуу алтан медальтнаар тодорчээ.

 

Тамирчин охин Цуй 2020 оноос эхлэн скейтбордоор хичээллэж эхэлсэн байна. Гурван настайгаасаа дугуйт тэшүүрээр гулгаж эхэлсэн ч цар тахлын улмаас энэ төрлийн спортдоо цаг гаргах боломжгүй болжээ.

 

Азийн наадмын эмэгтэйчүүдийн скейтбордын тэмцээнд мөнгөн медаль хүртсэн тамирчин нь мөн л Хятадын багийн гишүүн аж. Одоо 18 настай Жэн Вэньхуэй нутаг нэгтнийхээ араас хоёрдугаар байран оржээ. Харин Японы тамирчин, 16 настай Мию Ито гуравдугаар байранд орсон байна.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин