Европын их сургуульд инфлүүсэр бэлдэнэ
2023-09-28

Ирландын Зүүн Өмнөдийн технологийн их сургууль тусгай инфлүнсэр бэлдэх анги нээхээр зэхэж байгаа гэнэ. Энэ талаарх мэдээллийг The Mirror дамжуулжээ. 

 

Эх сурвалжийн мэдээлснээр, контент бүтээх, соошл медиа салбарын урлагийн бакалавраар суралцах хүмүүсийг ирэх оны есдүгээр сараас элсүүлж эхлэх юм байна. Ингээд дөрвөн жил суралцан, дипломын боловсролтой блогчин болох гэнэ. Түүнчлэн энэ сургуульд бичих, контент бүтээх, бүтээлч видеоны зураг авах зэрэг хичээлүүдийг заагаад эхэлсэн аж. 

 

Сургуулийн төлөөлөгчийн өгүүлснээр, залуус олон нийтийн сүлжээг сайн эзэмшдэг ч тэд энэ чадвараа бизнес болгон хувиргах мэдлэг, дадлыг олох нь чухал, түүнчлэн сүүлийн жилүүдэд инфлүнсэрийн "ажил" ихээхэн эрэлттэй болсон  тул тусгайлсан ийм ангийг нээхээр болжээ. 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин