Хууль бусаар алт олборлож, худалдан борлуулдаг бүлгийг илрүүлж, саатуулжээ
2023-09-29

 

Экологийн цагдаагийн албаны алба хаагчид Булган аймгийн Бүрэгхангай сум, Төв аймгийн Заамар сумын нутаг дэвсгэрт хууль бусаар ашигт малтмал олборлож байсан Б, О нарын нэр бүхий 9 этгээд, Б, Н нарын нэр бүхий 26 этгээд, хууль бус алтыг худалдан борлуулдаг байж болзошгүй Я нарын үйлдлийг таслан зогсоожээ. Мөн хууль бусаар ашигт малтмал олборлоход ашигласан экскаватор, том оврын автомашин, дунд оврын автомашин, техник хэрэгсэл 17, бусад техник хэрэгсэл, алт угаахад ашигласан тоног төхөөрөмжийг битүүмжлэн хураасан байна.

 

 

Зах зээлийн ханшаар 135,408,000 орчим төгрөгөөр үнэлэгдэх хууль бусаар олборлосон 644.8 грамм алтыг эд мөрийн баримтаар хураан авч,  мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж байна.

 

Shuud.mn
Сонин хачин
Хүрэлсүх:
Архангайн цэнхэрийн шийрт будант будаа болж байна даа, үе үеийн сайд дарга нарч дийлдэггүй газар даа
2023-09-29
хаана алт гараад байна очиж үзэе
2023-09-29