ХҮН: 1993 онд үйлдвэрлэж, дахин угсарсан автобус оруулж ирсэн Ж.Сүхбаатар сайд огцрох ёстой 
2023-09-29

Нийслэлийн нийтийн тээврийн парк шинэчлэлд зориулан оруулж ирсэн Ногоон автобусны талаар ХҮН-аас мэдээлэл хийлээ.

 

 

ХҮН-ын Удирдах зөвлөлийн гишүүн П.Наранбаяр “Өнөөдөр улсын төсвөөр 810 автобус авлаа гэж ярьж байна. Бид өчигдөр Тэнүүн Огоо компанийн автобусны I баазад очиж ногоон автобусыг үзлээ. Дизель хөдөлгүүртэй, 600 ногоон автобус худалдаж авсан. Нэг бүрийн үнэ нь 336 сая төгрөгаар авсан. Үүн дээр нэмээд 150 ширхэг цахилгаан хөдөлгүүртэй автобус оруулж ирж байгаа. Энэ нь 620 орчим сая төгрөгийн үнэтэй. Үүнээс гадна гэр хороололд ашиглах дунд оврын 50 ширхэг автобус оруулж ирж байгаа гэсэн тайлбарыг өгч байна.

 

Тэнүүн Огоо компани 810 автобусыг худалдан авах ажиллагааг сонгон шалгаруулалтаар авсан гэж тайлбарласан. Энэ бүрэлдэхүүнээр автобусуудыг очиж үзсэн. Энэ автобус шинэ үү, хуучин уу гэдэгт мэргэжлийнхэн хариу өгөх ёстой. Энэ худалдан авалтыг нууцалсан нь бидний анхаарлыг маш их татаж байгаа.

 

ХҮН-ын Баянзүрх дүүргийн намын хорооны дарга А.Отгонбаяр: Ногоон автобусыг арлын дугаар нь шалгахад 1993 онд үйлдвэрлэгдсэн мэдээлэл гарч ирж байна. Арын багаажны хэсгийн будаг, замаска хэрхэн бохир заваан хийгдсэн нь харагдана. Урд хаалганы хэсэгт зэвтэй. Автобусны доод хэсгийн эрэг боолт нь дутуу. Дунд хаалганы будаг хийсэн цаасан скоч нь хүртэл байна. Эндээс харахад энэ автобусыг үйлдвэрлэлийн аргаар бус гар аргаар угсарсан нь харагдана.

 

Машин техникийн үйлдвэрлэлд эхлээд бүх деталийг захиалж, миллметрийн алдаагүйгээр зураг төсөл гардаг. Будаг хийсний дараа эд ангиудыг суурилуулдаг. Гэтэл энэ автобусны бүх зүйлийг суурилуулсны дараа нэмж будаг хийсэн байна. Тэгэхдээ маш бохир хийсэн.

 

ХҮН-ын Удирдах зөвлөлийн гишүүн Д.Гантулга: Ж.Сүхбаатар сайдад "автобусыг худалдаж авах гэрээ байгуулах" ганцхан ажил өгсөн. Гэтэл 1993 онд үйлдвэрлэсэн автобус оруулж ирээд сууж байна. Хамгийн түрүүнд Ж.Сүхбаатар сайд огцрох ёстой. Ингээд зогсохгүй ямар компанитай гэрээ байгуулсан талаар бид тултал нь явна. Шаардлагатай гэвэл үйлдвэрлэсэн Вьетнам улс руу явна" гэсэн байр суурийг илэрхийллээ. 

 

Б.Хэрлэн

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Хүчээ нэгтгэхээр л ингэж дураараа юм болж байгаа юм даа
2023-10-01
Зочин:
Бүх хүндээ 5 жилийн хүүгүй зээл өгчихөөч дээ 5 жил ажиллаад тэглүүлээд л явчихъя
2023-10-01
Зочин:
Дангаараа засаглах хугацаанд дэндүү их хулгай луйвар гарч бна, Хүчээ нэгтгээд том том хулгайг хариуцах эзэнгүй гээр төгс хийдэг болжээ. Төрийн алба утгаараа төрлийн алба боллоо.
2023-10-01
Зочин:
Хулгайчууд хэзээ ч хулгайгаа хүлээн зөвшөөрөхгүй.Тиймээс олон улсын хараат бус шинжээчдээр шалгуулж баталгаажуулах хэрэгтэй.МАН үнэмлэхүй олонхоороо төр барьж байх 7 жил гаруй хугацаанд дэндүү олон хулгай луйврын хэргүүд гарлаа.Өнчин ишиг хулгайлсан иргэн хорих ял авдаг байхад хэдэн их наядаар нь хулгайлсан хүмүүс ямар ч ял шийтгэл авдаггүй ийм л цаг үед бид амьдарч байна.Улс ороны үр хүүхдүүдийн ирээдүй бүрхэг байна.
2023-09-30
Тэгэж л таарна
2023-09-30
Batbold:
Ene tur barij bga heseg bvleg nuhud arai l dendvv mongolchuudig deerelheed baina uu da
2023-09-30
ЦАГТАА МОНГОЛЧУУД ЦАГИЙН САЙХАНД “ЦАРЦАА НОГООН” ХЭМЭЭХ ХОЁР ДАВХАР ДАЛАВЧТАЙ АН-2 ОНГОЦ УНАДАГ БАЙЖЭЭ. ОДОО АВИЛГАЧИДЫН “ЦАВЧАА НОГООН” АВТОБУС Л УНАХ БОЛЖ ДЭЭ ГЭЖ
2023-09-30
Эгэл:
Хүн-ийнхэн зөв асуудал хөндөж.Хуучин шинийг тогтоож хэрэв хуучин бол холбогдох бүх хүмүүс хариуцлагаа мөнгөн хэлбэрээр хүлээ.
2023-09-30
Зочин:
30 настай гэхэд арай гоё юмаа
2023-09-30
Ахмад настан:
БЗСанг бол АН -н Лу.Гантөмөр Боловсролын яамны сайд байхдаа, мөн МАН-н нөхдүүд нийлж байгаад үнэхээр хоосолсон юм билээ. Уг зээлийн сан нь үл хөдлөх хөрөнгийг нь барьцаанд аваад гадаадын өндөр чансаатай эхний 50 эсвэл 100 их сургуульд шалгалт өгөөд тэнцсэн хүмүүст хүүгүй зээл олгох зориулалттай сан. Гэхдээ энэ зээл авах хүмүүс тухайн сургуулиасаа тодорхой хувийн тэтгэлэг заавал авсан байдаг. 60, 70 хувийн тэтгэлэгийг тухайн сургуулиасаа аваад үлдсэн 30, 40 хувийг нь БЗС-с хүүгүй зээлж авдаг. Төлөх хугацаагаа гэрээн дээрээ заасан байдаг. Гэтэл зарим хүмүүсийн зээлийг тэглэсэнээр БЗС хоосорч эхэлсэн ба дахин ард түмний татварын мөнгөөр тухайн санг олон удаа цэнэглэсэн. Зарим нь үнэхээр гэрээнийхээ дагуу төлсөн байдаг юм билээ. Гэхдээ одоо ч 5 жил ажиллаад зээлээ тэглүүлэнэ гэсэн нөхдүүд энэ тэнд гүйж л явна. БЗС-нг хоосолж ард түмэнд болон улсад их хэмжээний хохирол учруулсан нөхдүүд цаашид алдаагаа засах байхаа...
2023-09-30
Зочин:
Бүх хүндээ 5 жилийн хүүгүй зээл өгчихөөч дээ 5 жил ажиллаад тэглүүлээд л явчихъя
Иргэн:
Зоргийн хэрэг, Зэнээ, Дашбалбар, хувьчлал, эрх мэдлийн хийрхэл, Авлига, нүүрсний хэрэг, 30 гэр бүл, ЖДҮ зээл, төрийн сургалтын сангийн зээл, зээл тусламжийн хулгай, газрын зөвшөөрөл, лиценз, цалин, тэтгэмж, сонгууль бүрт өгсөн амлалтын үл биелэлт, татварын дарамт, төрийн албан хаагчдын хүнд суртал, хорт хавдрын түвшин, утаа, замын осол, Дарханы зам, газрын тосны үйлдвэр, шүүх засаглалын дампуурал=> мөнгөтэй хүнд үйлчилдэг салбар болоод удаж байна, ОТ, ТТ, улс төрчдийн цүнх баригчид = төрийн албан хаагчид, уландаа гишгэсэн хүн чанар, хэрээс хэтэрсэн ядуурал, 76-> 126 УИХ гишүүн болсон, МАНАН, ард койн, амиа хорлох тохиолдлуудын өсөлт, цахилгаан хангамж, түгжрэл, хүний наймаа, улс төрчдийн хуйвалдаан: гадаад бодлого->дэлхийн нийтээр худалч, хулгайч гэсэн нэр зүгээд удаж байна, газрын наймаа, үер, хог, цөлжилт, хятад мах, үнийн өсөлт, болзошгүй газар хөдлөлт => шинэ орон сууц, барилгууд стандарт байхгүй, ЗГ-ын популизм, 34 жилийн төрийн бодлого => бэлэнчлэх сэтгэлгээ, улс төр@гэмт хэрэг@бизнэсийн бүлэглэлүүд бий болсон. Гол алдаа би л болж байвал бусад нь хамаагүй философи улс орныг минь үгүй хийж байна. Ард түмэн нэг л юм ойлгох хэрэгтэй: УИХ иргэдийн төлөө бүрэн дүүрэн ажиллахаа болиод удаж байна. Хүн шиг амьдрах хүсэл байвал төр засгаас хамаарах хэрэггүй, Эх орон, улс орон, ард түмнийхээ төлөа 2-гүй сэтгэлээр зүтгэх хүмүүсээ 2024 онд УИХ сонгохгүй бид дампуурлын замдаа ороод удаж байна. Бүх юм улс төр!
2023-09-30
Ахмад настан:
БЗСанг бол АН -н Лу.Гантөмөр Боловсролын яамны сайд байхдаа, мөн МАН-н нөхдүүд нийлж байгаад үнэхээр хоосолсон юм билээ. Уг зээлийн сан нь үл хөдлөх хөрөнгийг нь барьцаанд аваад гадаадын өндөр чансаатай эхний 50 эсвэл 100 их сургуульд шалгалт өгөөд тэнцсэн хүмүүст хүүгүй зээл олгох зориулалттай сан. Гэхдээ энэ зээл авах хүмүүс тухайн сургуулиасаа тодорхой хувийн тэтгэлэг заавал авсан байдаг. 60, 70 хувийн тэтгэлэгийг тухайн сургуулиасаа аваад үлдсэн 30, 40 хувийг нь БЗС-с хүүгүй зээлж авдаг. Төлөх хугацаагаа гэрээн дээрээ заасан байдаг. Гэтэл зарим хүмүүсийн зээлийг тэглэсэнээр БЗС хоосорч эхэлсэн ба дахин ард түмний татварын мөнгөөр тухайн санг олон удаа цэнэглэсэн. Зарим нь үнэхээр гэрээнийхээ дагуу төлсөн байдаг юм билээ. Гэхдээ одоо ч 5 жил ажиллаад зээлээ тэглүүлэнэ гэсэн нөхдүүд энэ тэнд гүйж л явна. БЗС-нг хоосолж ард түмэнд болон улсад их хэмжээний хохирол учруулсан нөхдүүд цаашид алдаагаа засах байхаа...
MAN-daa bishe Maldaa baigaa yum
2023-09-29
Хүрэлсүх:
МАН аа сонгоод л бай сонгоод л бай МАЛ нуудаа нар үзэх заяагүй үхэр МАЛ нууд өөрсөддөө л гомд
2023-09-29
Зочин:
Хүчээ нэгтгэхээр л ингэж дураараа юм болж байгаа юм даа
MAN-daa bishe Maldaa baigaa yum
Заль мэхтэй хэдэн хүнээс бусад нь бүгд тэнэг, юм мэддэггүй гэж бодоцгоодог бололтой тийм биш гэдгийг нь мэдрүүлэх хэрэгтэй.Огцруулаад зогсохгүй хариуцлага тооцох.
2023-09-29
Za unen bol uuniig ter zarsan kompanitai ni hamt shuuhed ugsun ni deer dee
2023-09-29
Иргэн:
Монголдоо эрүүгийн хэрэг! Олон улсдаа, шууд Арбитражд хандаж мөнгөө бүрэн авах боломжтой! ЗГ хоорондын том асуудал болох нь ойлгомжтой!
2023-09-29