Б.Тамир: Хуучин автобус байхгүй гэдэгт бүрэн итгэлтэй байна
2023-09-29

БНСУ-ын Daewoo Bus компанид үйлдвэрлэсэн шинэ ногоон автобустай холбоотой асуудлаар албаны хүмүүс тайлбар хийж байна. 

 

 

Энэ талаар Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газрын дарга Г.Энхтайван "Нийслэлийн Засаг даргын захирамж гарсны дагуу автобус худалдан авах  ажиллагааг Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газраас зохион байгуулсан. Их багтаамжийн автобус, дунд багтаамжийн автобус, их багтаамжийн цахилгаан автобус худалдан авах ажлыг улсын төсвийн 318 тэрбум төгрөгийн хөрөнгөөр зохион байгууллаа. Долоон чадамж бүхий этгээдээс санал авсан, энэ дундаас иж бүрэн буюу хамгийн бага үнийн санал ирүүлсэн этгээдийг шалгаруулсан.

Гүйцэтгэгчээр “Тэнүүн-Огоо” компани шалгарсан, тус компани нь их багтаамжийн автобусыг нэг бүрийн үнийг 336 сая төгрөгөөр, дунд багтаамжийн автобусыг 218 сая төгрөгөөр, их багтаамжийн цахилгаан автобусыг 625 сая төгрөгөөр нийлүүлэх тус тус санал ирүүлсэн. Мөн цахилгаан автобусыг 10-аар илүү нийлүүлэх боломжтой, цахилгаан автобус цэнэглэх 41 төхөөрөмж илүү нийлүүлнэ гэсэн учир бусдаас давуу буюу богино хугацаанд үр ашигтай санал ирүүлсэн тул Ажлын хэсгээс тухайн компанийг шалгаруулсан. Гүйцэтгэл одоогоор зөрчигдсөн зүйл байхгүЙ" гэлээ.

Мөн Нийслэлийн нийтийн тээврийн газрын дарга С.Жавхлантбаатар "Өнөөдрийн байдлаар цахилгаан 55 автобус орж ирээд үйлчилгээнд явж байгаа евро брэндийн 100 автобус орж ирсэн. Цахим орчинд сэдэв болсон 80 автобусыг газар дээр нь очиж үзлээ. Бидний зүгээс Daewoo Bus компанийн үйлдвэрээс нийлүүлсэн автобус шинэ үү, хуучин уу гэх асуудлаар мэргэжлийн хүмүүс хяналт хийлгэхээр болсон. Улс орнуудад үйлдвэрлэгдэж байгаа тээврийн хэрэгслүүдийн ципр нь латин үсгээр тодорхойлогдсон байна. Арлын дугаарын латин үсэг нь 30 жилийн давтамжтай ашиглагддаг. 1992 онд ашиглагдсан бол 2022 онд дахин ашиглагддаг гэсэн үг" гэлээ. 

 

Нийслэлийн нийтийн тээврийн газрын тээвэр төлөвлөлтийн газрын дарга Б.Тамир " Мэргэжлийн хүмүүсийн дүгнэлтээр хуучин автобус гэдэг нь тогтоогдвол МУ-д мөрдөгдөж байгаа хууль тогтоомжийн дагуу автобусыг буцаана. Гэхдээ хуучин автобус байхгүй гэдэгт бүрэн дүүрэн итгэлтэй байна" гэлээ. 

 

 

 

 

Shuud.mn
Сонин хачин
Зөвхөн чам шиг малд зориулсан стандартаар Вьетнамд зассан байна.
2023-10-02
Richard:
Энэ бол монголын хэдэн дарга нар биш улс үндэстэнээр нь доромжилсон явдал. Евро 5 моторын тухайд европын орнуудаас мэргэжилтэн авчирж шалгуулж болно. Энэ улс дахь элчингүүд бүгд л харж байна. Бид сохор дүлий биш. Монголоос өөр улсад ийм явдал болохгүй гэдгийг маш тодорхой хэлж чадна. Энэ улс өнгөрсөн зуунруу маш хурдан ухраж байна.
2023-10-02
Зочин:
Ийм хүмүүс маш аюултай юу ч хийхээс буцахгүй шүү шинэ хуучнаа яалгаж чаддаггүй юм бол ажилаа өгөх хэрэгтэй татвар төлөгчдийн мөнгөөр цалин аваад хэрэггүй
2023-10-01
Юу гэж тийм юм байхав дээ, Солонгос бол бизнесийн маш өндөр стандарттай улс шүү дээ .
2023-10-01
Зөвхөн чам шиг малд зориулсан стандартаар Вьетнамд зассан байна.
Хамгийн гол нь царай нь хувирахгүй шинэ гээд гөлгөр царай гаргаж байгаа нь туйлын аюултай.ичих зовох мэдрэмж байхгүй.Яахаас ч буцахгүй аймаар хүмүүс олширчээ,аймаар юм
2023-10-01
Улс оронд Онцгой байдал зарлаж дэгэнд оруулах хэрэг гарах нь дээ.
2023-10-01
Зочин:
Цоо шинэ л гэх юм хуучин л гэ юм аль үнэн юм бэ. Аль нэг нь л худлаа яриад байнаа даа. Өөрөө л талбайд очихоос доо
2023-09-30
ЭНЭ 2 НӨХРӨӨР ЯВААНДАА ТУГ ТАХИГДАХ БАЙХ ДАА ХӨӨРХИЙ
2023-09-30
Иргэн:
Тар нь удахгүй танигдана яах гэж ингэж зүтгээд бнаа мөнгий нь хусчихсан юм чинь ингэж зүтгэхээс яахав шинэ автобус доод тал нь ямарч асуудалгүй 3 жил явна. Энэ өвөл яах бол мэдэгдэж эхэлнэ дээ дараа нь юу гэж хуцацгаах бол эзэн нь олдохгүй бие бие рүүгээ чихнэ ийм маягаар олон жилийг өнгөрөөлөө дөө хатуу хариуцлага тооцохгүй бол ,,,,,,
2023-09-30
Иргэн:
Одоо цэргийн дэглэм, д….. нөхцөл байдалд орохгүй юм бол улс маань суурч дуусах нь дамжиггүй….
2023-09-29
Их засвар хийж будсан автобусыг шинэ мэтээр оруулж ирсэн бол АТГ, ЭЦГ хамтран яаралтай шалгаж, хатуу хариуцлага тооцох хэрэгтэй!!! Татвар төлөгчдийн мөнгөөр тоглодог зуршилтай болчихлоо?!!
2023-09-29
Хаха:
Энэ нам дагасан бөгс цүнх чинь пялдага том том хуцаж байна аа нууцад орсон болхоор нь хэн үзхиин гэж бодожлдээ сумбузартайгаа ниилээд шонд өлгөгдөх виидээ уучин гээд угаасаа батлагдаад доогуур дээгүүрээ битүү зэв замаск арлаараа 98 он гээд гараад ирээд байхадл авилгалаа хангалтай асан болхоор чадлаараа жүжгээ тоголж байнадаа хүүрүүд хууль нь хатуу шудрага бол энэ лалрууд яг авилгал хулгаагаа хиигээч яг ул шал чацага нэртүүдэд таарсан нам дагасан өлөнгүүд
2023-09-29
зочин:
Засгийн газрын энэ бууны нохой Засгийн газраа хамгаалах нь тодорхой шүү дээ.
2023-09-29
Хүрэлсүх:
МАН ы авилгачид толгой дээрэ залцан МАЛ нууд нар үзэхгүй ээ тамын тогоон дотроо хортой хог идэж хорт хавдар тусаад л дуусна, МАН аа сонгоод л бай
2023-09-29
Иргэн:
Эрүүгийн, олон улсын арбитражын маш том хэрэг!
2023-09-29