Туркийн Дотоод хэргийн яамны гадаа алан хядагч дэлбэрэлт үйлджээ
2023-10-02

Туркийн Анкара хот дахь Дотоод хэргийн яамны гадаа 10 дугаар сарын нэгний ням гарагт хоёр алан хядагч дэлбэрэлт үйлджээ. Энэ талаар Туркийн Дотоод хэргийн сайд Али Ерликай мэдэгдсэн байна. 

 

"09:30 цаг орчимд Дотоод хэргийн яамны Аююулгүй байдлын ерөнхий газрын хаалганд суудлын машинаар тулж ирсэн хоёр алан хядагч дэлбэрэх төхөөрөмж ажиллуулсан. Нэг алан хядагч өөрийгөө дэлбэлсэн бол нөгөөг нь устгасан. Буудалцааны явцад манай хоёр цагдаагийн алба хаагч хөнгөн шархадлаа" хэмээн Ерликай олон нийтийн сүлжээнд бичжээ. 

 

Хэрэг болсны дараа ойролцоох бүхий л гудамжийг хаасан байна. Дэлбэрэлтийн чимээ нийслэлийн хамгийн алслагдмал дүүргүүдэд ч сонсогдож байсан гэж ТАСС агентлагийн сэтгүүлч мэдээлжээ.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин