Хувийн хэвшлээр туг тахих санаархалтай Ж.Сүхбаатар, Д.Сумъяабазар нараас хариуцлага нэхье
2023-10-02

Улаанбаатар хот автозамын түгжрэл гэх зовлонтой. Түүнийг нь арилгах ганц гарц нь нийтийн тээвэр гэдэгт бат итгэдэг сайд, даргатай. Хотын сайд, дарга хоёр хувийн унааг ад үзэж зогсоол тавиулаад, хотынхоо хаа сайгүй нийтийн тээврийн автобус явуулахыг мөрөөдсөн ч санаснаар нь болсонгүй. Эцэст нь өнөөх мөрөөдөл нь толгойг нь цусдах хэмжээнд хүрээд байна.

 

Олны дунд “цавчаа ногоон” гэж нэрлэгдсэн нийтийн тээврийн автобусны худалдан авалт сайд, дарга нарын суудалтай ярих хэмжээнд хүрлээ. Япон зэрэг хариуцлагатай улс оронд бол өдийд Ж.Сүхбаатар, Д.Сумъяабазар нар ард түмнээсээ уучлалт гуйж бөхийгөөд, суудлаасаа буух байлаа. Гэвч тэдний оронд солонгосчууд бөхийж, монголчуудаас уучлалт гуйв.

 

Харин хариуцлага гэдгийг мэддэггүй манай дарга нар хувийн хэвшлийг буруутгасан албан бичгийг ээлж дараалан шидэж, арьсаа хамгаалав. Ж.Сүхбаатар, Д.Сумъяабазар нар Тэнүүн Огоо гэх хувийн хэвшлийн компаниар туг тахиж, өөрсдийнхөө арьсыг хамгаалахыг хүсчээ.

 

Монгол Улсын сайд, Нийслэл Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах үндэсний хорооны дарга Ж.Сүхбаатар Тэнүүн Огоо ХХК-д мэдэгдэл хүргүүлж, “Автобус хуучин эсэхийг баримт нотолгоотой тайлбарла, чадахгүй бол хамаг мөнгөө буцаан авч, бүр нөхөн төлбөр шаардана шүү” хэмээн айлгав.

 

Түүний араас нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазар мөн л Тэнүүн Огоо ХХК руу мэдэгдэл явуулж, хэл ам дагуулсан автобусуудыг чинь хүлээж авахгүй хэмээн даналзаж, стандартын шаардлага хангасан автобус шаардав. Хотын удирдлагын мэдэгдэлд “Мөн худалдан авах ажиллагаанд оролцсон албан тушаалтнуудыг шалгаж, буруутай үйлдэл байвал хариуцлага тооцно” гэжээ.

 

Буруутай үйлдэл нь хэдийнэ олны өмнө ил тод болчихоод байхад “байвал” хэмээн аргацаах шаардлагагүй.

 

Тэнүүн Огоо ХХК мэдээж буруутай. Нийтийн тээврийн олон компани байсаар байхад ганцхан Тэнүүн Огоо гэх компани 810 автобусыг бүгдийг нь нийлүүлэх эрх авсан нь хардах өнцөг мөнөөсөө мөн. Тендерийн хуулиар бол хамгийн бага үнийн санал өгсөн гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах ёстой. Гэтэл Тэнүүн Огоо гэх компани хамгийн бага үнийн саналыг өгөөгүй ч автобус нийлүүлэгчээр шалгарсан гэх мэдээлэл ч яваад эхэлсэн. Товчхондоо бол худалдан авалтад том “но” байгаа гэсэн үг.

 

“Но”-той худалдан авалт ч Ж.Сүхбаатар сайд, хотын дарга Д.Сумъяабазар нартай шууд холбоотой. Засгийн газар, УИХ-аас Улаанбаатар хотын нийтийн тээврийн парк шинэчлэлтэд зориулан урьд өмнө хэзээ ч гаргаж байгаагүй их хэмжээний хөрөнгийг баталж өгсөн. Энэ хөрөнгийг захиран зарцуулах эрх нь Ж.Сүхбаатар, Д.Сумъяабазар нарт бий. Тэдний гарын үсгээр Тэнүүн Огоо гэх компани улсын төсвийн хөрөнгөөр худалдан авалт хийх эрхтэй болсон. Хэрвээ Ж.Сүхбаатар, Д.Сумъяабазар нар хариуцсан ажилдаа эзэн болсон бол өнөөдрийн асуудал үүсэхгүй, улсын хөрөнгө ч үр ашиггүй үрэгдэхгүй байх байлаа.

 

Өнгөрсөн хугацаанд ард түмнийг “цагаан цаас, хар масс” хэмээн элдвээр хочилж, дээрэлхэн, доромжилж, улсын хөрөнгийг цавчиж, халаасаа дүүргэсэн байж болно. Гэхдээ одоо бол үгүй, олон нийт мэдлэг, мэдээлэлтэй болохын хэрээр хүчирхэгжиж байгаа. Албан тушаал, сандал ширээтэйгээ зууралдсан Ж.Сүхбаатар, Д.Сумъяабазар нар хувийн хэвшлийг буруутгаж, айлган сүрдүүлээд асуудал намжихгүй гэсэн үг. Төсвийн хөрөнгийг захиран зарцуулах, хяналт тавих эрхтэй тэд ч хариуцлага хүлээх учиртай! 

 

Албан тушаалдаа дүйцэх хэмжээний мэдлэг мэргэжил, хариуцлагатай байж чадахгүй бол сайд, дарга нэр зүүж суудал бөглөх шаардлагагүй.

 

 

Б.Хэрлэн

 

Shuud.mn
Сонин хачин
Bella James:
FAST EFFECTIVE WAY TO GET CURED FROM HERPES VIRUS Hello! I’m very excited to share what worked for me to everyone. I’m completely cured from my HSV1&2 with the use of natural medicine. I have used Oregano oil, Coconut oil, Acyclovir, Valacyclovir, Famciclovir and some other products/supplements and it hasn’t helped ever since I was diagnosed. I got outbreaks frequently and was completely devastated and I went online for a possible cure and how to get rid of Herpes. On a fateful day after taking my bath, I took my phone and was going through some research, I bumped into a testimonial of a Herbs doctor { Dr Awase } who cures diverse diseases/viruses with Herbal medication. I was hopeful but also doubted the claim. But after a while I thought “what do I have to lose?” so I decided to reach out. He prepared a cure using roots and herbs which I steadily took for 14days as prescribed by him. I am quite glad I decided to reach out because I am totally cured from Herpes after a medical checkup was done by my Dr. So I’ve decided to make a quick testimony for anyone out there who is probably suffering from an illness they can’t handle to reach out to Dr Awase. He specializes in curing lots of illnesses such as HIV, ENDOMETRIOSIS, PCOS, OVARIAN CYST, INFERTILITY, HEPATITIS A,B,C and lots more. I’m here to let you all know that you can also be cured just like me and you don’t have to live with any sort of illness for the rest of your life. To reach out, Contact him via WhatsApp below or Email WhatsApp +2349074997110 Email:- dr.awaseherbalhome @ gmail . com
2023-10-02
ЭНЭ 2 БҮГДИЙГ ЗОХИОН БАЙГУУЛЧААД АРД НЬ СУУЖ ҮЛДЭЭД ЦАГДАА НЬ ХАРААГҮЙ ДҮР ҮЗҮҮЛЭХ ҮҮ? Оюун эрэдэнэ хүрэлсүх мэдээгүй байна гэж байх уу? Хулгай ч цэвэрххэн хийж чадахгүй улсууд улс удирдана гэнэ дээ
2023-10-02
хотын иргэн:
Сумъяабазар огцрохгүй л гэж гүрийж байгаа. яагаад гэвэл хамтрагч нар олон. Өөрөө огцрох хүсэлгүй бол одоо Ерөнхий сайд л хотын даргын албан тушаалаас хөөх шийдвэр гаргах хэрэгтэй. эсвэл нийслэлийн ИТХ хуралдаж огцруулах, хамтад нь хяналт тавьж чадаагүй НИТх-ын даргыг давхар огцруулах хэрэгтэй. хотын даргаа өмөөрсөн НИТХ-ын гишүүдийг бас огцруул. МАН-д хотын дарга болон сая худлаа биеэ өмөөрөөд байсан дарга, ажилтнуудыг орлох цүнх баригчид очерлоод л зогсож байгаа. тэд зөвхөн бие биенийгээ дийлэх гэж цаг хугацаа алддаг.
2023-10-02
Метро метро өөр түгжрэлийг юу ч шийдэж чадахгүй монголчуудаа .
2023-10-02
зочин:
Ter nuursnii mongiig ugaaj Jargalantiin amand heden 10 HAUS barij ezeddee ogson tom tsunh barigch bogs doloogch Ediin zasag hugjliin turiin n.b. darga bn Handjaviin Batjargaliin undeslelgui horongojson River Gardend olon zuun sayiin bair avch horongojsoniug ATG, tsagsaagiin ediin zasgiin alba shalgaach. Eronhii saidaa ene met buzruudaas bolj manai namiin ner hund ard tumnii dund unaj duuslaa.
2023-10-02
зочин:
Ter nuursnii mongiig ugaaj Jargalantiin amand heden 10 HAUS barij ezeddee ogson tom tsunh barigch bogs doloogch Ediin zasag hugjliin turiin n.b. darga bn Handjaviin Batjargaliin undeslelgui horongojson River Gardend olon zuun sayiin bair avch horongojsoniug ATG, tsagsaagiin ediin zasgiin alba shalgaach. Eronhii saidaa ene met buzruudaas bolj manai namiin ner hund ard tumnii dund unaj duuslaa.
2023-10-02
зочин:
Ter nuursnii mongiig ugaaj Jargalantiin amand heden 10 HAUS barij ezeddee ogson tom tsunh barigch bogs doloogch Ediin zasag hugjliin turiin n.b. darga bn Handjaviin Batjargaliin undeslelgui horongojson River Gardend olon zuun sayiin bair avch horongojsoniug ATG, tsagsaagiin ediin zasgiin alba shalgaach. Eronhii saidaa ene met buzruudaas bolj manai namiin ner hund ard tumnii dund unaj duuslaa.
2023-10-02
Зочин:
Анхнаасаа хууль бус тендер кохион байгуулсан тул шууд гэрээг цуцалж дахин тендер зохион байгуулах Сумъяабазарыг огцруулж хуулийн байгууллага шалгах. Дахин тендер зарлавал хямд үнээр илүү чанартай олон автобус авах боломж байгаа харагдаж байна
2023-10-02
Чи огцроочээ ичих булчирхай гэж байна уу? Одоо болоо юм биш үү?
2023-10-02
бусад улс бол аль хэдийнэ окцорсон
2023-10-02