АНУ-ын Төлөөлөгчдийн танхим түүхэндээ анх удаа тэргүүнээ огцруулав
2023-10-04

АНУ-ын Конгрессын Төлөөлөгчдийн танхим түүхэндээ анх удаа тэргүүнээ огцруулжээ. Энэ талаар ВВС агентлаг мэдээлсэн байна. 

 

Эх сурвалжийн мэдээлснээр, Төлөөлөгчдийн танхимын тэргүүн, Бүгд Найрамдах Намын гишүүн Кевин Маккартиг огцруулах санал асуулга явуулахад намынхных нь багахан хэсэг дэмжсэн санал өгч, үүн дээр Ардчилсан намын санал нэмэгдсэнээр Төлөөлөгчдийн танхимын гишүүдийн 216 саналаар Маккарти огцрохоор болжээ.

 

Маккартиг огцруулах саналыг Бүгд Найрамдах Намын гишүүн Мэтт Гетц гаргасан юм. Тэрбээр Маккарти Холбооны засгийн газрын үйл ажиллагааг зогсоохгүйн тулд 45 хоногийн түр төсвийг батлах талаар ардчилсан намтай тохиролцсонд дургүйцэж ийм санаачилга гаргасан байна. Түүнчлэн Украиныг санхүүжүүлэх "нууц хэлэлцээр"-ийг Жо Байдентэй тохиролцсон гэж бүгд найрамдахчууд Маккартиг буруутгажээ. 

 

Энэ нь АНУ-ын түүхэнд Конгрессын доод танхимын тэргүүнийг огцруулсан анхны тохиолдол юм. Өмнө нь 1910 онд төлөөлөгчдийн танхимын даргыг огцруулах оролдлого хийсэн ч бүтэлгүйтэж байв.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин