Сураггүй болсон охины цогцсыг олж, эрэн хайх ажиллагааг зогсоолоо
Дорноговь аймгийн Сайншанд сумын ЕБС-ийн сурагч, 12 настай охин хичээлдээ явахаар гэрээсээ гараад сураггүй болж, 72 цаг өнгөрөөд байв. Түүнийг эрэн хайх ажиллагааг тасралтгүй зохион байгуулж, өнөөдөр амь хохирсон байдалтай оллоо.
Цагдаагийн байгууллагаас эрэн сурвалжлах ажиллагааг зогсоож, хэргийн газрын үзлэг, бусад хойшлуулашгүй ажиллагааг явуулж байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ