Гэрээс нь 7.3 тэрбум төгрөг олдсон С.Батдөлийн ялыг бууруулжээ

img

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх гэрээс нь 7.3 тэрбум төгрөг олдсон С.Батдөлд 12 жилийн хорих ял оноосон. Харин шүүгдэгч нар давж даалдах гомдол гаргасныг нийслэлийн Давж заалдах шатны шүүх өчигдөр хэлэлцэж, С.Батдөлийн ялаас хоёр жилийг хасч шийдвэрлэжээ.

 

 

Тодруулбал, анхан шатны шүүхийн дээрх шийдвэрийг эс зөвшөөрч шүүгдэгч С.Батдөл, С.Баттулга болон тэдгээрийн өмгөөлөгч нарын “ял шийтгэлийг хөнгөрүүлэх, зарим үйлдэл холбогдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү. ...” гэсэн агуулга бүхий гомдлоор давж заалдах шатны шүүх хэргийг хянан хэлэлцээд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд дараах өөрчлөлтийг оруулсан байна.

 

Үүнд, анхан шатны шүүх шүүгдэгч С.Батдөлд эрүүгийн хариуцлага оногдуулахад хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж дүгнэсэн атлаа Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан 2-8 жилийн хорих ялын хамгийн дээд буюу 8 жилийн хорих ял оногдуулсан талаараа дүгнэлт хийгээгүй тул давж заалдах шатны шүүх түүний анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа хувийн байдал зэргийг харгалзан үзэж 7 жилийн хорих ял, мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар /мөнгө угаах гэмт хэргийг байнга тогтвортой үйлдэж гэж/ яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг мөн хуулийн 18.6 дугаар зүйлийн 1 хэсэг болгон зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчилж, зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчилсөнтэй холбогдуулан тухайн зүйл, заалтад зааснаар 1 жил хорих ял тус тус оногдуулж, нийт хорих ялын хэмжээ 12 жил байсныг 10 жил болгож өөрчилсөн өөрчлөлтийг оруулж шийдвэрлэжээ.

 

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

зочин:
наад хүмүүсийг нь даврааж байгаа юм даа ингэж байвал төрөөс хүнээс хахуул авах нь зөв байна даа
2023-10-12
evlegdorj gedeg huzuugui hulgaichid nobeliin shagnal ogoh heregtei tsaazaar avah yalgui bolgosonii toloo buh mongoliin hulgaich nar negdeh boltugai hulgai huchingeer delhiid 1 nomert orj Ginesiin nomond bichuultsgeeye
2023-10-11
итгэл:
үнэн2
2023-10-11
итгэл:
үнэн2
2023-10-11
hunii erhiig deedelsen hamgiin siahan ardchilsan oron shuu mongol demokracaaraa l yavna daa
2023-10-11
итгэл:
удалгүй суллаад явуулах блгүй дээ хэл ам намдахаар
2023-10-11
өршөөгөөд байвал улам л даврана даа тийм ухамсартай хүмүүс шүү дээ!
2023-10-11
зочин:
Авилгалчдын ялыг хөнгөрүүлнэ гэж ер нь юу гэсэн үг вэ? Энэ бол солиорол.
2023-10-11
hog:
10 жилийн ял, 4 жил болоод суллагдана,,,,баян хүн гарч ирнэ,,,
2023-10-11
итгэл:
үнэн2
итгэл:
үнэн2