Улаанбаатарт 16 хэм дулаан байна

img

Малч­ид, иргэд, тариаланчдад зориулсан мэдээ:

 

Ойрын 2 хоногтоо ихэнх нутгаар цаг агаар тогтуун байна.

 

2023 оны 10-р сарын 12-ны 08 цагаас 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:

 

Зүүн аймгуудын нутгаар үүл багасна, бусад нутгаар багавтар үүлтэй. Дорнод-Дарьгангын тал нутгаар ялимгүй хур тунадас орно. Бусад нутгаар хур тунадас орохгүй. Салхи ихэнх нутгаар баруунаас секундэд 5-10 метр.  Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Дарьгангын тал нутгаар +7...+12 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсэг болон Орхон-Сэлэнгийн саваар +17...+22 градус, бусад нутгаар +12...+17 градус дулаан байна.

 

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Их төлөв цэлмэг, зөөлөн салхитай. Өдөртөө +15...+17 градус дулаан байна.

 

БАГАНУУР ОРЧМООР: Их төлөв цэлмэг, зөөлөн салхитай. Өдөртөө +13...+15 градус дулаан байна.

 

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Их төлөв цэлмэг, зөөлөн салхитай. Өдөртөө +13...+15 градус дулаан байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ