Өнөөдөр "Олон улсын хараа хамгаалах өдөр" тохиож байна

Жил бүрийн 10 дугаар сарын хоёр дахь долоо хоногийн пүрэв гарагийг дэлхий нийтээрээ "Олон улсын хараа хамгаалах өдөр" болгон тэмдэглэж ирсэн. Дэлхийн хараа хамгаалах өдөр энэ жил аравдугаар сарын 12-нд тохиож байна.
Статистик судалгаанаас харахад дэлхийн гурван хүн тутмын нэгнийх нь хараа муу байдаг аж. Энд компьютерийн үүрэг нэлээд байгаа. Иймд нүдийг хамгаалах, хараа муудахаас сэргийлдэг, хараа тогтоодог комплекс дасгалуудыг байнга хийж сурах нь хамгийн ухаалаг шийдэл болно. Дасгалуудыг өдөрт хоёроос цөөнгүй удаа хийнэ. Хослуулж хийвэл бүр ч сайн. Нэг комплексийг хийхэд ердөө 5 минут л хангалттай.
Нүд ядарсан үед хийх дасгал
- Нүдээ аль болох хүчтэй аниад хүзүү, нүүр, толгойныхоо булчингуудыг чангал. Амьсгалаа 2-3 секунд бариад, амьсгалаа хүчтэй хурдан гаргахдаа нүдээ нээнэ. (5 удаа )
- Нүдээ аниад нүдний ухархайн дээд ба доод хэсгийн хамраас чамархай руу гэсэн чиглэлээр илнэ.
- Нүдээ аниад хөмсгөө суллана. Нүдээ зүүнээс баруун, баруунаас зүүн тийш эргэлдүүлнэ. (10 удаа)
- Нүднээсээ 20-30 см зайнд эрхий хуруугаа аваачаад хоёр нүдээрээ хурууныхаа үзүүрийг нь 3-5 секунд ширтэнэ. Дараа нэг нүдээ 3-5 секунд аниад, дараа нь хоёр нүдээрээ ширтэнэ, дараа нь нөгөө нүдээ анина. (10-12 удаа)
- Хуруугаараа чамархайн орчим зөөлөн дараад 10 удаа хурдан анивчина. Нүдээ аниад 2-3 удаа гүнзгий амьсгаа авч амар. (3 удаа)
2022 оны байдлаар Монголд 12,696 харааны бэрхшээлтэй хүн амьдарч байна.
"Олон улсын хараа хамгаалах өдөр" нь хараагүй болохоос урьдчилан сэргийлэх талаар олон нийтэд мэдээлэл олгох, тус асуудалд анхаарал хандуулах өдөр юм.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ