Нийслэлийн агаарт хаанаас, юу тархсаныг хэн ч мэдэхгүй байна

img

 

Нийслэлийн агаарт өнгөрсөн шөнөөс эхлэн үл мэдэгдэх үнэр тархаж, олон нийтийн сүлжээний хэрэглэгчид газ хэмээн таамаглав. Налайх дүүрэгт байрлах төмөрлөгийн үйлдвэрт газ дэлбэрсэн гэх мэдээлэл цацагдсан ч тус дүүргийн Засаг даргын Тамгын газраас уг мэдээллийг үгүйсгэж, дүүргийн хэмжээнд гал болон дэлбэрэлтийн нэг ч дуудлагагүй, тайван хоносныг мэдээлэв.

 

Мэргэжлийн байгууллагууд дүүргүүдэд ажиллаж, ШТС, цахилгаан станцууд, газын үйлдвэрүүдийг шалгасан ч хэвийн байгааг Шадар сайд С.Амарсайхан мэдээллээ. Байцаагч нар яг одоо Дүнжингарав орчимд хяналт тавьж байгаа аж.

 

Одоогоор хаанаас юу алдагдсан нь тодорхойгүй хэвээр байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Террорист этгээд хорлон сүйтгэх ажиллагаа явуулбал манай төр засаг гөлийж байгаад л ард иргэдээ алуулах юм байна л даа??!!
2023-10-12