Солонгосын алдарт юүтүбэр зочид буудлын өрөөнд амиа хорлосон байдалтай олджээ

img

Солонгосын алдартай юүтүбэр Ким Юн Хо өнөөдөр /2023.10.12/ Бусан дахь Haeundae зочид буудлын өрөөнөөс нас барсан байдалтай олдсон талаар тус улсын хэвлэлүүд мэдээллээ. 


Түүнийг урьдчилсан байдлаар амиа хорлосон хэмээн тогтоосон бөгөөд нас барсан шалтгааныг илүү нарийвчилсан байдлаар тогтоохоор ажиллаж байгаа аж.  


Талийгаач Ким Юн Хо нь соёлын алдартнуудын тухай худал мэдээлэл тараасан гэх үндэслэлээр цагдаагийн байгууллагад шалгагдаж байжээ. Мөн 2019 оны долдугаар сард нэгэн ресторанд бэлгийн хүчирхийлэл үйлдсэн хэрэгт буруутгаж байжээ. Түүнд шүүхээс найман жилийн хорих ял, хоёр жилийн тэнсэн харгалзах ял оноосон байсан хэдий ч ийн амиа хорлосон байдалтай олдсон байна. 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

hohin shibal
2023-10-12