Байшин шатаж, хүний амь хохирчээ

img

 

Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар хорооны Мандал-Овоогийн 39 дүгээр гудамжинд байшин шатаж, хүний амь хохирчээ. Иргэн О-ын 4х6 метрийн хэмжээтэй байшингийн дотор талын хана таазны хэсэг, эд зүйл шатаж, уг гал түймэрт 30 настай эрэгтэй өртөж, нас барсан байна. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 26 дугаар ангийн алба хаагчид галыг унтрааж, цогцсыг тус дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтэст шилжүүлэн өгсөн.

 

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ