Түймэрт 583 га талбай өртжээ

img

 

Он гарсаар 93 удаагийн ой хээрийн түймэр гарлаа. Сүүлийн найм хоногийн дотор таван дуудлага бүртгэгдэж 583.5 га талбай гал түймэрт өртөөд байна. Есдүгээр сарын 20-ноос арваннэгдүгээр сарын 10-ны өдөр хүртэлх хугацааг намрын хуурайшилтын буюу “Түймрийн аюултай үе “гэж үздэг. Хавар гуравдугаар сарын 20-ноос тавдугаар сарын 10-ныг мөн хаврын хуурайшилтын үе гэнэ. Энэ үеэр иргэд анхаарал болгоомжтой байж ой, хээрийн түймрээс сэргийлж байх нь чухал юм. Тиймээс иргэд хуурайшилтын улирал дуустал анхаарал болгоомжоо сулруулахгүй, санамсар болгоомжгүй үйлдлээс гал алдахгүй байхыг Онцгой байдлын ерөнхий газраас анхааруулж байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

хятдад Mycoplasma гэдэг уушигны үрэвсэл тархаж эм тариа хүрэлцэхгүй хямрал эхэлж байна ямар санаатай мэдээлэхгүй байна бараг 7 хонож байхад монголд л мэдээлэхгүй байна
2023-10-24