БШУЯ: Сүнсний баяр тэмдэглэхийг хориглосон шийдвэр цуцлагдаагүй

img

Halloween буюу сүнсний баяр жил бүрийн 10 дугаар сарын 31-нд болдог. Уг баяр нь Монгол Улсын Нийтээр тэмдэглэх баяр болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуулийн жагсаалтад тусгагдаагүй байдаг.

 

Иймд БШУЯ-наас бүх шатны боловсролын сургалтын байгууллагын суралцагчдын дунд сүнсний баярыг тэмдэглэхгүй байх сайдын тушаал 2019 онд гарч, ЕБС-ийн удирдлагуудад албан тоот өгсөн. Уг тушаалд хүүхдийн хүмүүжилд сөрөг нөлөө үзүүлэхүйц баяр, арга хэмжээнд хүүхдээ оролцуулахгүй байхыг зөвлөсөн байдаг. Энэ захирамж өнөө жил ч хүчинтэй юм. Өөрөөр хэлбэл аймшгийн баярыг бүх шатны боловсролын байгууллагын суралцагчдыг тэмдэглэхийг хориглосон хэвээр бөгөөд уг шийдвэрийг дагаж, мөрдөхийг холбогдох яамнаас санууллаа. 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

муу ёр
2023-10-30
Niitiin teeveriin dashdorjiin ganbaatar hogiin hulgaich duu enhjargal ynhan solongosuud nuuren deer tamhiaa darj untaraadag hun aminii heregten
2023-10-25
Иргэн:
Бүрмөсөн хориглох хэрэгтэй!
2023-10-25
ЗӨВ ЗӨВ
2023-10-25
зочин:
Цуцалж болохгүй шүү
2023-10-25