Х.Нямбаатар: 2009 оноос хойших автобусны худалдан авалтуудыг АТГ-т шалгуулна
2023-10-30

Хотын дарга Х.Нямбаатар нийслэлийн нийтийн тээвэрт хийж байсан парк шинэчлэл, худалдан авалтуудын материалыг АТГ-т өгч шалгуулахаар болж байгаа талаараа мэдээлэл хийж байна. 

 

 

Тэрбээр "2009 оноос хойш нийтийн тээврийн салбарт шинэчлэлт хийгджээ. 2009 онд БНСУ-ын “Daewoo” компанийн 400 автобусаар парк шинэчлэлт хийсэн байна. Нээлттэй тендер сонгон шалгаруулалтгүй авсан энэхүү 400 автобусыг нийслэлийн өмчид бүртгэлгүй ААН-үүдэд өмчлүүлсэн байна. 35.6 тэрбум төгрөгийн автобуснуудыг шууд ААН-үүдэд өгсөн байна. Дээрх ААН-үүд улсад төлөлт хийгдээгүй. Одоогоор Улсын төсөв 30 гаруй тэрбум төгрөгийн хохирол учраад байна. 

 

Дараа нь багтаамж ихтэй нийтийн тээврийн шинэчлэлтийг хийхийн тулд 2015 онд угсраа цэнхэр автобусууд мөн шууд гэрээний аркаар 9,9 тэрбумаар худалдан авсан. Үүнээс 2 автобусыг шууд акталсан. Үйлдвэрлэлээс гараад 2-3 жилийн дараа ашиглалтын шаардлага хангахгүй гээд акталсан. Одоо хоёр автобусны моторын асуудал яригдаж байна. Мөн 2015 онд дунд оврын 30 автобус авсан. Нэг бүрийн үнэ 130 сая төгрөг. 2015 онд экобус гэдэг 20 ширхэг автобусыг нэр бүрийг 269 сая төгрөгөөр нийт 5,5 тэрбум төгрөгөөр шууд гэрээний аргаар авсан байна. Харамсалтай эдгээр 20 автобус актлагдсан. Үүний дараа Монбус-30 гэдэг автобусыг нэг бүрийг 470 сая төгрөгөөр худалдан авсан. Нэг жилийн дараа актлагдсан. Дараа нь тарлебус 2010 онд 475-520 саяар 30 ширхэгийг авсан. Ашиглагдахгүй болсон.  Дараа нь 2020 онд БНХАУ-ын Юнлонг компанийн цахилгаан автобусыг туршилт хэлбээр авч өнөөдрийг хүртэл авч ашиглаж байгаа. Дараагийн дугаар улаан автобусыг 271 сая төгрөгөөр авсан. Давхар цахилгаан автобусыг 776 сая төгрөгийн үнэтэй 10 автобус, сүүлд улаан автобусыг 275 сая төгрөгөөр 122 автобус авсан байна. 2023 онд 625 сая төгрөгөөр цахилгаан автобус авсан. Хүүхдийн шар автобусыг 2020 онд 307 сая төгрөгөөр 75 ширхгийг авсан" гэлээ. 

 

Хотын дарга Х.Нямбаатар  үргэлжлүүлэн “Үе үеийн Засаг дарга нар, 2009 оны үеийн Зам тээврийн яам, Сангийн яам эдгээр автобусыг Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд нийцүүлэлгүйгээр шууд гэрээний аргаар авсан асуудлыг АТГ-т шалгуулна. Арваннэгдүгээр сарын 23-нд шинээр оруулж ирэх 700 автобусны тендерийг нээнэ. Цаашид шинээр худалдаж авах автобуснуудыг улсад өртэй автобус компаниудад өгөхгүй. Түүнчлэн жил бүр 300 тэрбум орчим төгрөгийг автобус компаниудад олгодог. Бодит тооцоололгүй өгдөг татаасыг гүйцэтгэл дээр үндэслэдэг болгох ёстой. Нийтийн тээврийн салбарт байгаа зохион байгуулалттай бүлгийг цэгцлэхгүй бол парк шинэчлэл үр дүнд хүрэхгүй. Нийтийн тээврийн салбарт бугшсан төр, хувийн хэвшлийн бүлэглэл байгааг хууль, хяналтын байгууллагаар шалгуулна. Нийтийн тээврийн салбарт үйлчилгээ үзүүлж байгаа аж ахуйн нэгжүүдэд олон асуудал байна.  Тухайлбал, “Эрдэм транс” ХХК “Daewoo”, “Hyundai” автобуснуудыг оруулж ирэхдээ он зассан байгаа юм. 2013 онд үйлдвэрлэсэн автобусыг 2015, 2016 он гэж засаж оруулж ирсэн. Эдгээрийг хууль хяналтын байгууллагад шалгуулна. Үе үеийн Засаг дарга нарт нийтийн тээврийн салбарынхан автобуснуудыг шууд гэрээгээр авдаг гэж мэдээлэл өгдөг жишиг тогтсон. Нийтийн тээврийн салбарт жил бүр 300 тэрбум төгрөгийн татаасыг гүйцэтгэлд хяналт тавилгүйгээр баталсан дүнгээр өгч ирсэн нь өнөөдрийн хамгийн том алдаа. Мөн он засдаг асуудлыг шалгаж, буруутай аж ахуйн нэгжийн тусгай зөвшөөрлийг цуцлах хүртэл арга хэмжээ авч, улсад учирсан хохирлыг нөхөн төлүүлнэ” гэлээ.

 

 

Shuud.mn
Сонин хачин
энхээ:
нэг мөр шалгуулж улсыг хохироосон парк шинэчлэлийн санд гэрээний дагуу мөнгөө төлөөгүй аанэгжүүдээс мөнгөө авах нь зөв ер нь компануудыг өөрчлөх цаг болсон
2023-10-30
ШАР АТУУС ХУЛХИ БАЙСӨӨН
2023-10-30
Эхлээд наад ногоон, улаан, шарын асуудлаа шийдээ гөхшөөн. Худлаа нээх мундаг хүн болж өмнөх юм яриад хэрэггүй. Улаан, ногоон, шарын асуудлыг шийдээд холбоотой хүмүүсийг нь үнэн шударгаар шийтгэчихвэл сонгуульд ялна шүү. тэрийг л сайн ойлго. Түүнээс хамгийн ойлгомжтой ногооны асуудлыг ч шийдэхгүй өмнөх асуудал яриад гоншигоноод байвал үсгүй арчуулна ш т
2023-10-30
нэг жил болоод акталагдахад төрийн өмчийн хорооныхон бүгд оролцсон байж таарна одоо тэгээд монголд хүн үлдэх нь үү бүгд шоронд суух болж дээ
2023-10-30
зочин:
Энэ морийг их л сайн уяж байнадаа Уяч нь хэн юм болдоо.
2023-10-30
ХОТИН УРДАХ ДАРГА НАР БУГД АВИЛГА АВЧ НУН ДАРАГДУЛЖ БАИСАН
2023-10-30
Зочиг:
Маш зөв.Нийслэлийн хөрөнгө оруулалтийн газрын хурган дарга нар жинхэнэ авилгйин голомт.Ажлын садаа нар тийм болохоор хот хөгжихгүй бгаа юм.
2023-10-30
иргэн:
хийх зайлшгүй ажлаа л хурдан хий л дээ, өнгөрсөн баларсны идэж уусныг хайна гэх юм, хайгаад олохоор түгжрэл арилах юм уу, ажлаа хурдан шуурхай хариуцлагатай хий л дээ...
2023-10-30