Б.Ганхуяг: Би зугтахгүй, эмчлүүлэх шаардлагатай байна
2023-10-30

УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан, Эрдэнэс Тавантолгой ХК-ийн гүйцэтгэх захирал асан Б.Ганхуяг нарт холбогдох хэргийн шүүх хурал өнөөдөр болж, түр завсарлаад байна. Хуралдааны үеэр шүүгдэгч Б.Ганхуяг “Хэрэгтэй танилцсан. Нийт 144 хавтас материалаас 21 хавтас нь үлдээд байна. Миний танилцсан хавтас хэргүүдэд нотлох баримтын шинжтэй материал байгаагүй. Ихэнх нь санхүүгийн баримт байна.

 

 

Өнөөдрийг хүртэл тэвчсэн. 09 дүгээр сараас хойш миний биеийн байдал сайнгүй байгаа. Бүх биеэр тууралт гарч, идээлснээс хоёр хөл явахад хэцүү болсон. Миний буйл, хурууны үзүүрээс хөхөрч харлаад эхэлсэн. Тиймээс би ямар нэг хордлого байж болзошгүй гэж хорих 461 дүгээр ангийнханд хүсэлт тавьсан. Цусны шинжилгээ авсан ч хариуг нь надад үзүүлээгүй, “хэвийн” гарсан гэж хэлсэн. Эмчилгээнд орохгүй бол болохгүй бололтой.

 

Би ийм зүйл ярих хүн биш, асуудлаас зугтаж биш зүтгэж ард нь гардаг. Би цагаадах хатуу байр суурьтай байгаа. Үүндээ бүрэн итгэлтэй болсон, 124 хавтаст материалд намайг буруутгах үндэслэл юу ч байхгүй.

 

Над шиг хүнээс зугтах ойлголт ерөөсөө гарахгүй. Зөвхөн Монголдоо байдаг хүн. Тиймээс эрүүл мэндийн шалтгааныг маань харж үзэж, боломж олгооч”  хэмээн батлан даалтад гарах хүсэлт тавилаа.

 

Улсын яллагч “Эрүүл мэндийн сайд, ХЗДХ-ийн сайдын хамтарсан тушаалаар цагдан хоригдож байгаа этгээдийг гуравдугаар шатлалын эмнэлэгт үзүүлэх зайлшгүй шаардлагатай гэсэн комиссын дүгнэлт гарах ёстой. Комиссын дүгнэлтийг шүүх, прокурорт хүргүүлдэг. Өнөөдрийн байдлаар шүүхэд ямар нэгэн дүгнэлт ирээгүй.

 

Эрүүл мэндийн байдал, шалтгаан нь цагдан хорих арга хэмжээг өөрчлөх үндэслэл болдоггүй” хэмээн цагдан хорих арга хэмжээг цаашид үргэлжлүүлэх шаардлагатай гэж үзэж буйгаа хэллээ.

 

Шүүгдэгч Б.Ганхуяг:  Нөхцөл байдал хүнд, II шатны эмнэлэг шийдэж чадахгүй байна. Цус шүүрч, наалдаад байгаа учраас би сүүлийн үед дотуур өмд өмсөхөө больсон. Миний үс туг тугаараа унаад байгаа. Маш сайн шинжилгээ хийлгэж, эмчлүүлэх шаардлагатай.

 

 Би алга болохгүй, та нарын дуудсан цагт очъё. Эхлээд эрүүл мэндийн асуудлаа шийдье. Би цагаадах ёстой хүн, цагаадна. Энэ бүх материалыг үзсэн учраас 100 хувь итгэлтэй байна" гэсэн тайлбарыг өглөө.

Shuud.mn
Сонин хачин
WILLIAMS POLSEN:
WITH THE HELP OF A RECOVERY EXPERT YOU STAND A 90% CHANCE OF RECOVERING BACK YOUR CRYPTOCURRENCY IF YOUVE BEEN A VICTIM OF FAKE INVESTMENT SCHEMES.ILL RECOMNMEND A PROFFESIONAL WHO HELPED ME WITH MINE WITHOUT ANY UPFRONT PAYMENTS THE BEST I COULD DO TO SHOW APPRECIATION IS TO GIVE REVIEWS ABOUT HES GREAT WORK ILL ADVICE YOU CONTACT [COINSRECOVERYWORLDWIDE] @ G MAiL [.] COM HES THE BEST IN THE SERVICE
2023-11-03
ард түмний хөрөнгийг идсэн ялаа үүр үоронгийн эмнэлгийг голоод байна уу тэнд чинь хэвэтэх гэж жирийн ялтан ямар их оочирлодог гэж чи бодож байна цүнх баригч минь дуугай л бай алиалагч
2023-10-31
Зочин:
Паах ямар муухай хүмүүс сэтгэгдэл бичиж байгаа таны хүүхэд ингэж байгаа бол та яах уу? Биеэ эмчлүүлье гэж гуйж болохгүй юу
2023-10-30
zochin:
ardchilal estoi tui za
2023-10-30
zochin:
xulgai xiij baixdaa xamryn xaniad xurdeggyi baunaa z dee
2023-10-30
донгос гэмт хэрэгтэн гэдэг нь 100% үнэээн
2023-10-30
Niitiin teeveriin dashdorjiin ganbaatar hogiin hulgaich duu enhjargal ynhan solongosuud nuuren deer tamhiaa darj untaraadag hun aminii heregten
2023-10-30
иргэн:
Гэмт хэрэг хийсэн нь нотлогдоогүй байна Эрдэнэт хүний амь юунаас ч эрхэм шүүдээ Эмчлүүлэх боломжийг нь хангах ёстой . Хэрвээ ардчилсан орон л юм бол ???
2023-10-30
донгос гэмт хэрэгтэн гэдэг нь 100% үнэээн