Улс төрийн том артай Х.Нямбаатарын том амбиц 
2023-10-31

Сайд, дарга нар шинээр томилогдох сайхан, тэд мөрөөдлөө харамгүй хуваалцдаг. Мэдээж, мөрөөдөл гэгээлэг, өнгөтэй өөдтэй. Хотын шинэхэн мэр Х.Нямбаатар ч нийслэлийн ойн өдрөөр мөрөөдлөө танилцуулав. Түүний мөрөөдөл дотор өнөөх метро бас л байна. Энэ бол нийслэлчүүдийн хувьд мөнхийн мөрөөдөл. Сая гаруй хүн амтай, дэлхийн метрополис хотын тоонд орсон Улаанбаатар метротой болох ёстой гэсэн иргэдийн хүлээлт ч тасраагүй. Тиймдээ ч хотын даргын суудалд суусан бүхэн метро амалж, гоё зураг танилцуулдаг. Бүр шав тавьсан дарга ч бий.

 

 

Гэвч Улаанбаатар хот өнгөрсөн хугацаанд яагаад метротой болоогүй, дарга нарын мөрөөдөл яагаад биелүүлээгүйг хотын өнөөгийн дарга Х.Нямбаатар хэлээд өглөө. Тэрбээр “Улаанбаатар хотын автозамын түгжрэлийг  бууруулах хамгийн том бөгөөд зоригтой шийдэл бол метро. Хотын үе үеийн дарга нар метро болон масс тээврийн хэрэгсэлтэй болох амбицтай, мөрөөдөлтэй байсан боловч ТЭЗҮ, санхүүгийн нөхцөл байдал, улс төрийн дарамт шахалтаас болж бодлого нь нуран унаж байсан” гэв. Товчхондоо хотын экс мэрүүдэд улс төрийн дэмжлэг дутжээ. Тэд улс төрийн бяргүй байж.

 

Харин Х.Нямбаатарт улс төрийн дэмжлэг хангалттай бий. Тэр Ерөнхий сайдын албан ёсны томилгоотой хотын анхны дарга байх. Тиймдээ ч Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хотын даргын тамгыг өөрийн биеэр албан ёсоор гардуулж, “Засгийн газар нийслэлээ бүрэн бүрэлдэхүүнээрээ дэмжиж ажиллана” гэж хэлсэн. Засгийн газрын тэргүүн, эрх баригч намын дарга Л.Оюун-Эрдэнэ хотын дарга Х.Нямбаатарын бат найдвартай ар тал болохоо, бусдын эдлээгүй улс төрийн дэмжлэгийг үзүүлэхээ ил тодоор хэлээд өгсөн.

 

Тэгэхээр одоо Х.Нямбаатар мөрөөдлөө биелүүлэх л үлдэж байна. Тэр Улаанбаатар хотод 2024 оноос гурван шугам бүхий метро төсөл эхлүүлэх том амбицтай байгаагаа зарласан. Ажил гүйцэтгэгчээр БНХАУ-ын төрийн өмчит компаниудыг сонгохоор эхний шатны яриа хэлэлцээ хоёр улсын Засгийн газрын тэргүүн нарын хооронд өрнөснийг ч дуулгалаа. БНХАУ-ын метро байгуулдаг төрийн өмчит компаниуд Улаанбаатар хотод метро байгуулахаар гэрээ үзэглэх өдрийг хүлээх л үлдэж байна.

 

Тэр бас метро байгуулах санхүүжилтээ хаанаас босгохоо ч тодорхой болгожээ. Хотын дарга асан Д.Сумъяабазарын эхлүүлж, гацаанд орсон уул уурхайг хөдөлгөж, нийслэлийн томоохон төслүүдийн санхүүжилтийг босгохоо мэдэгдэж байна. Гацсан, удааширсан төслийг хөдөлгөх туршлагатай гэдгээ дуулгахаа ч мартсангүй.

 

Хотын үе үеийн дарга нарын адил Х.Нямбаатарт ч метро байгуулах том амбиц байна. Харин тэднээс ялгаатай нь Х.Нямбаатарт улс төрийн том дэмжлэг бий. Тэр үүнийг ашиглаж чадах эсэхийг цаг хугацаа харуулна. Хэрвээ Х.Нямбаатар хэнд ч олдож байгаагүй энэ дэмжлэгийг ашиглаж, Улаанбаатар хотыг метротой болгочихвол түүний нэр түүхэнд үлдэнэ. Хэдэн арван жил ярианаас цааш хэтрээгүй метро нийслэлийн гудамж замаар яваад эхэлбэл хотын даргын амбиц, нийслэлчүүдийн мөрөөдөл биеллээ л гэсэн үг. Харин тэр Ерөнхий сайдын итгэл найдварыг дааж, улс төрийн дэмжлэгийг ашиглаж чадах болов уу?!

 

Б.Хэрлэн

Shuud.mn
Сонин хачин
Tricia:
CRYPTO RECOVERY MADE EASY: I’m letting everyone know about the help I received from the registered company Hacker Steve to get back my stolen Bitcoin. I got confused and agitated. I informed a coworker about my experience, and he suggested that I contact Hacker Steve. He certainly contributes to the return of a respectable amount of my “BTC” investment. I’ve made the decision to make my testimony public in appreciation for a job well done. Your stolen money/BTC can be recovered by Hacker Steve because Hacker Steve has cutting-edge tools that are managed by the top cryptocurrency recovery professionals in the field of Cryptocurrency Assets Recoveries. Contact him via hackersteve911@gmail.com | https://hackersteve.great-site.net/
2024-02-19
Passports, Visas, Driver's License, ID CARDS:
Real OR fake Novelty Passports, Drivers Licenses, ID cards , Visas, Diplomas and many other documentsOur team has years of experience producing real passports,passports and other identity documents. We use high quality equipment and materials to produce counterfeit documents. All secret features of real passports are carefully duplicated for our falsified documents.we are unique producer of quality documents.We offer only original high-quality fake passports, driver|s licenses, ID cards, stamps, Visa, school Diplomas and other products for a number of countries like:USA, Australia, Belgium, Brazil, Canada, Italian, Finland, France, Germany, Israel, Mexico, Netherlands, South Africa, Spain, United Kingdom. This list is not full.To get further more detailed information about our high quality Authentic and passports/driving licenses/id cards/ stamps, Visa, school Diplomas and other product Email ( lifiben@gmail.com ) TEXT/CALL/WHATSAPP: 951-254-2452 https://clean-documents.com
2023-12-01
СУМЬКА СҮХБААТАР 2 НОГООН МЕТРО ОРУУЛЖ ИРНЭ ГЭЖ ЗҮҮДЭЛЖ ХОНОДОГ БАЙСАН БАЙЛГҮЙ
2023-10-31
Япончуудаар бариулвал дээр дээ тэд үнэхээр чанартай хийдэг шүү дээ .Яагаад хятадуудаар гэж чанаргүй насгүй дагаад баахан хужаа орж ирээд хэзээ ч гарахгүйгээр сууршина шүү дээ.
2023-10-31
Метро бол түгжрэлийг шийдэх ганц боломж өөр юу ч шийдэж чадахгүй.Газар доогуур явдаг метрог хотын зүүн захаас баруун зах хүртэл баривал хот тэлнэ дагаад маш олон байнгын ажлын байр бий болно.Мөн унаа хүлээж гадаа даарч зогсохгүй хүссэн газраа хэдхэн минутанд хүрнэ.Цэвэр ,бохирын хоолой ,борооны ус зайлуулах аа метроны шугам дагуулаад шийднэ .Ай даа мөн хэрэгтэй унаа даа.
2023-10-31
Тэнэг дурак чи оросын тролл уу.Монголд метро шиг хэрэгтэй зүйл.
2023-10-31
Nomingiin shagdarsureniin naiz Nymdavaagiinhan er emgui hogiin hulgaich guuramch shorongiin horigdol psda
2023-10-31
Батаа:
Сумьяа гэж сайхан дарга хийж бгаад л явлаа, бөх хүн бөх л хүн байдаг юм бна. Нэмэр алга, баахан гадаадаар туршлага судаллаа, өөр юу ч хийсэнгүй.
2023-10-31
ZYGAATSI MERGJLN80955877
2023-10-31
Баруун, зүүн 4 замын уулзвар, төв шуудан, 32-ын тойрогт огтлолцохгүй гүүрэн байгууламж барьчих л даа
2023-10-31
SEKSY GOE TANILTSN80955877
2023-10-31
DYYDLGN MERGJLN SEKSEER80955877
2023-10-31
Зочин:
Тэнэг малнууд 5-10 саяаас дээш хүнтэй хотод л метро байгуулдаг гэдгийг сонсоогүй юм болов уу. Юмыг шинжлэх ухаан бус наманцарууд, шоучид удирдаж эхлэхээр хэцүү ч юм даа.
2023-10-31
Тэнэг дурак чи оросын тролл уу.Монголд метро шиг хэрэгтэй зүйл.
ZYGAATSI80955877
2023-10-31
XALYYTSTAL SEKSEER80955877
2023-10-31
SEKSDN80955877
2023-10-31
хотын иргэн:
УБ хот болон бусад аймгийн төвийн хөгжил нь Засгийн газрын бодлого төлөвлөлтийн алдааны шууд тусгал гэдгээ хэзээ ч ойлгохгүй юм даа.Харин УБ хот өөрөө асуудлаа хязгаарлагдмал санхүү, хүний нөөцөөрөө шийдэж байсныг хотын дарга нарыг буруутгахдаа харгалзах үзэх хэрэгтэй. Сүүлийн үеийн хотын дарга нар л идэж ууж завшиж байгаа болохоос Энхболд, түүнээс өмнөх дарга нар харин ч сайн ажиллаж байсан.
2023-10-31
2034 срнгуулынШоу хийгээд:
МАН бушар хулгай луйвараа хайцаалж даруулах, Сонгуулийн Шоу хийхээр Нямбактр очжээ.Ирэнгүүтээ л Батүүл,Баярцогт,АН ыг муулаад өөрсдийнхөө гэмт хэрэгтйг мартуулах даалгавараа л хийгээд уналаа.УГААСАА ЭГЭ ХУЛГАЙЧ НАР ЧМАРЧ ЧАДВАРГҮЙ ХОГНУУД ШҮҮ.ЖИЖИГ ХУВИЙН СУХГУУЛИЙН ХАВТАСТАЙ ХЭЛ УС БАагшй,Гадаад дотоод явж юм үзүүгүй,Бизнэс хийж үзээгүй ийм хогнууд хулгай л хийнэ.мэдоэг чадвар маш муу яаж чадах юм.
2023-10-31
Болд:
Амжилт хүсье. Нийслэл хотынхоо хөгжилд бодит ажил хийж үлдээгээрэй
2023-10-31
ПЯТУУ шүү дээ. гаргасан хуулийг нь хар л даа.
2023-10-31