Иргэд: Автобус ирэхийг хамгийн багадаа 15-20 минут хүлээж байна 

img

Автобусны хүрэлцээ муу байгаагаас иргэд багадаа 15-20 минут хүлээж байна. Учир нь нийтийн тээвэр хүрэлцэхгүй, иргэд автобусандаа багтахгүй, автобус дүүрэн учраас буудлууд дээр зогсохгүй шууд явж байгаад иргэд бухимдалтай байна. Өдгөө нийслэл хотод хамгийн их тулгамдаж байгаа асуудал бол нийтийн тээврийн асуудал юм. Тиймээс ажил хичээл эхлэх болон тарах цагаар нийтийн тээврийн үйлчилгээний хүртээмж хангалтгүй байна.


Иргэд автобус ирэхийг удаан хүлээж байгаа бөгөөд автобус ирсэн ч дүүрэн учраас багтахгүй байгаа юм. Иймээс иргэд ажилдаа хоцрохгүйн тулд ажлын цаг эхлэхээс хоёр цагийн өмнө гэрээсээ гарч байна.


Баянзүрх дүүргийн 16-р хороололлын автобусны буудал дээр автобус хүлээж буй иргэдээс зарим зүйлийг тодрууллаа. 


БЗД-ийн иргэн: Өнөөдөр эхний автобусанд амжсангүй. Эхний автобусандаа амжиж суухгүй л бол ажлаасаа хоцорчихдог юм. Манай ажил хол учраас таксидвал их  мөнгө гардаг. Тийм болохоор автобусаа хүлээхээс өөр сонголтгүй л зогсож байна. Дараагийн автобус иртэл 15-20 минут хүлээдэг.  


Иргэн С.Булган: Ажлын өдөр гэлтгүй, амралтын өдөр ч ачаалалтай байдаг. Та бүхэн амралтын өдөр сурвалжлавал, автобусны хүрэлцээ ямар байгааг мэдэх байх. Чихэлдэх бол энгийн асуудал. Зарим өдөр бүр автобусанд багтахгүй үлддэг. Ер нь автобусныхаа хүртээмжийг нэмэх л хэрэгтэй. Жил болгон автобус оруулж ирнэ гэж ярьдаг. Манай энэ чиглэлд шинэ автобус бараг нэмэгдээгүй дээ. Автобусны ихэнх суудал нь эвдэрсэн, хаалга нь гацдаг гээд асуудлууд их л байна. 

 

Нийтийн тээврийн үйлчилгээнд явж байгаа 985 автобусны 560-ынх нь ашиглалтын хугацаа энэ жил дуусна. Үйлдвэрээс гарсан шинэ автобусыг 12 жилийн хугацаанд ашиглаад үйлчилгээнээс халах стандарттай.

 

 Нийтийн тээврийн үндэсний төв: 

 

"Нийтийн тээврийн тухайд хичээл сургууль эхэлж хөдөлгөөний ачаалал нэмэгдсэнтэй холбогдуулан 29 чиглэлд 38 гаралтыг нэмэгдүүлж 98 чиглэлд 985 орчим автобус үйлчилгээнд явж байгаа гэлээ.

 

Манай улсад нэг автобусыг 12 жил үйлчилгээнд явуулдаг бөгөөд жил бүр 120-150 автобус насжилт нь дуусаж үйлчилгээнээс гардаг. Гэсэн хэдий ч нийтийн тээврийн парк шинэчлэлт 2014 оноос хойш хийгдээгүй байна. Иймээс нийтийн тээврийн автобусыг нэмэгдүүлэх, парк шинэчлэлтийг нэн даруй  хийх зайлшгүй шаардлагатай байгаа" хэмээлээ.

 

Манай улсын хувьд энэ стандартыг түр тэдгэлзүүлж энэ оны 12 дугаар сарын 31-н хүртэл хуучин автобусуудаа үйлчилгээнд явуулахаар болсон. Эдгээр автобус стандарт болон технологийн хувьд хоцрогдсон, дизель түлш ашигладаг учир агаарын бохирдолд нөлөөлдөг, хүлэмжийн хий ялгаруулдаг сул талуудтай байна. 

 

Ц.Наранцацрал

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Иргэн:
МАНАН ард түмэн, эх орноо умартаад 20-30 жил болов. Улс орон дампуурлыг ирмэг дээр иржээ….
2023-11-02
20 минут хүлээдэг хүн бол жаргалтай хүн байна, хотын дарга ганцхан энэ хүнд сайхан боломж олгожээ, атаархмаар
2023-11-01
ихэнхдээ 40-өөс дээш минут хүлээдэг шүү, заримдаа 1.30 цаг хүлээх тохиолдол энүүхэнд шүү дээ
2023-11-01
Юун 20 минут , илүү удаан хүлээж байгаа яаж шийдмээр юм бэ
2023-11-01
Хүрэлээ:
Ногоон автобусаа үнэ дэээр нь тохироод явуулж байсан нь дээр байх, гадаадын компаниас мөнгөө эргүүлж авна гэдэг юу л бол
2023-11-01
Гохь чинь штаа:
Сайхан шинэ ногоон атууз нам засаг чинь ацарч байхад голоод яндагнаад байсан. Одоо заяа чинь тэр
2023-11-01