Солонгосын алдарт жүжигчин И Сын Ги, И Да Ин нар өнгөрсөн дөрөвдүгээр сард хуримаа хийсэн билээ. Өчигдрөөс хойш Солонгосын хэвлэлээр И Сын Ги, И Да Ин нар удахгүй анхны хүүхдээ өлгийдөн авна гэсэн мэдээлэл цацагджээ. Уг мэдээлэлд И Да Иний агентлаг хариу өгчээ.
И Да Иний агентлаг "И Да Ин одоогоор MBC-ийн "My Dearest" киноны зураг авалтын эцсийн шатандаа явж байна. Мөн түүний жирэмсэн гэх мэдээлэл үнэн. Жүжигчний төрөх нарийн хугацаа тодорхойгүй байгаа ч 2024 онд амаржина " гэжээ.
Жүжигчин И Да Ин одоогоор MBC-ийн "My Dearest" киноны зураг авалтын эцсийн шатандаа явж байгаа аж.
Уншиж байна |