Гадаа - 40 хэм байхад дотор +40 хэмд Ерөнхийлөгч наадна

img

Гадаа хүйтний эрч чангарч шөнөдөө 40 хүрч,өдөртөө 30 гарч байна.Гэвч төрийн ордонд улс төрийн уур амьсгал хүний биеийн дулаанаас хэтэрч саваа халин оргиж байна.Харин энэ халуун тогоонд хар хор буцалж байгаа нь харамсалтай. Улс төрийн хожоо харж засаг төрөө бүрэн байлгахын эсрэг үйл хөдлөл хийнэ гэдгийг хар хор,ашиг хонжин харсан хэрэг гэж нэрлэхгүй байж болох уу.?Энэ асуултыг улс төрчдөөс асууж байна.Тэдний хариулт болно гэж байгаа бололтой.Улс төрчид,тэр дундаа улсын Ерөнхийлөгч,хамтарсан засагт багтаж байсан АН-ынхан баг болж нийлчихээд төр засгаараа хээв нэг тоглон наадаж байна.Ингэж хэлэхийн учир нь тэдний удаа дараагийн хэлж байгаа үг,хийж байгаа үйлдлээс тодорхой харагдана..Хамтарсан засагт 3,4 жил байчихаад АН нэг л өдөр бид гарлаа гэдгээ зарласныг хэн хүнгүй мэднэ.Гарах шалтгаанаа сонгууль болох гэж байгаа учраас бид салж байнаа гэж Н.Алтанхуяг,Ч.Сайханбилэг,Г.Эрдэнэбат нар нэгэнтээ мэдэгдсэн.Бас Засгийн газар бидний гарсан орон зайг нөхөөд үйл хэргээ хөтлөн явуулахад бид саад болохгүй ээ гэж хэлсэн үг нь сонины хуудас,зурагтын хуурцагт бичээстэй бий.Энэ үг нь бас л шоу байжээ.Яасан эцэс төгсгөлгүй шоу вэ.Одоо бүр Ерөнхийлөгч+АН=Шоу.Ийм л тэнцэтгэлтэй улс төр явж байна.Ингэж хэлснээс хойш даруй 2 долоо хоног өнгөрчээ.Гэвч хэлсэн үг нь салхинд хийсч оджээ.Оронд нь АН-аас сонгогдсон Ерөнхийлөгчтэйгээ үгсэн хуйвалдаж яавал засгийн газрын дутууг нөхүүлэхгүй байхав,яавал сайдад нэр дэвшигчдэд садаа болохов,яавал тэднийг шороотой хутгахав,эцэст нь яавал МАН-ыг хагалан бутаргахав гэдэг л ганц зорилго тэд өмнөө тавьжээ.АН-ханд,Ерөнхийлөгчид ордны гадна юу болж байгаа нь даанч сонин биш.Бензин шатахуун,мах шөлний үнэ тэнгэрт хадаж,хүйтний эрч чангарч малын хөл суларч,сар шинийн баяраа сайхан ёсолчих гэсэн монгол хүний хүсэл эрмэлзэл улс төрчдөд бас огт падгүй.Засгаас гарахаа зарлахын өмнөх өдөр Ардчилсан намаас томилогдсон дэд сайд Ариунсан бензиний үнэ нэмэх хуйвалдааныг шатахуун импортлогчдыг шахан хийлгэж,бүх бурууг банк руу чихэж орхиод бахаа хангасан.Гудманд үнийн хөөрөгдөлд нэрвэгдсэн түмэн жагсаж байхад засаг зүгээр сууж болох уу?Болохгүй учраас буруу зөвийг нь олох баг томилж,ажилдаа сул анхаарсанд нь таарсан шийтгэлийг нь оногдуулсны дээр бензиний үнэ нэмсэн нь улс төрийн зорилго агуулсныг ч Ч.Улаан гишүүн ахалсан ажлын хэсэг тогтоож олон нийтэд зарласан.Үүний үр дүнд ханш нь өссөн ногоон валют 1380 болтлоо буурсан нь зохиомол хөөрөгдөл байсныг гэрчилнэ.Гэхдээ энэ бууралтаар тайвширч болохгүй учраас засгийн газар цаашид долларын ханш хэр тогтвортой байх,долларын хомсдол байгаа эсэх,нөөц нь ямар байгаа юм,мах шөлний үнэ хэд байхын гээд ард түмний амьжиргаанд шууд нөлөөтэй асуудлуудыг зохицуулах мэргэжлийн зөвлөл байгуулан ажиллаж байгаагаа ард түмэндээ дуулгалаа.Түүнчлэн  улс орны хөгжлийн эдийн засгийн тулгамдсан олон асуудал шийдлээ хүлээн шилээ даран хүлээж байгааг ч байнга учирласаар байна.Хамтарсан засгийн газрын үед хэрэгжүүлэхээр төлөвлөсөн ажлуудыг засгийн газар хийнэ гэж дуугарч байгаа.Эдгээр ажлыг зогсоох төлөвлөгөө АН-д байгаа бололтой юм.Ирэх сарын 1-нд эмч,багш гээд төрийн албан хаагчдын цалин нэмэгдэх учиртай.Үүний тулд төсөвт тодотгол хийнэ.Хэрэв тодотгол хийхгүй бол дахиад жагсаал болно.Бид засагт байхгүй болохоор хамаагүй бодож байгаа бололтой.”Ёстой нөгөө явах хүүхэнд үнээ тугал нийлэх хамаагүй ”гэдэг энэ байх нь.Хуульд зааснаар Засгийн газрын хуралдаан гишүүдийнх нь гуравны хоёрын ирцтэй байх ёстой.Одоогийн байдлаар 6 сайдын орон зай гарсан учраас хуралдаан хийх боломжгүй байгаа юм.Үүнийг мэдсээр байж засгийн газрын ажиллах нөхцөл бололцоог нь хааж боогдуулан сонгуульд л унагаж байвал болоо гэсэн өчүүхэн амин хүслээр асуудалд хандаж байгаа Ц.Элбэгдорж тэргүүтэй ардчлагчдыг зөвтгөе гэсэн ч шалтгаан олдохгүй байна.Хамгийн эмгэнэлтэй, ой гутам зүйл гэвэл ардчиллын алтан хараацай гээд байдаг Э.Бат-Үүл баатар:- АН засгийн газраас яах гэж гарлаа?Улс төр хийх гэж.Тэгвэл улс төрөө хийе.Бүх сайдыг нь татгалзъя гэж уриалжээ.Ээ бурхан минь ард түмний нэрийн өмнөөс хоолой чичрүүлэн яриад байдаг өвгөн партизаны үг үлгэр байжээ.Залуу гишүүн Баярцогт өмнөөс нь ичиж үхэх шахаж наадах чинь явахгүй жүжиг дээ гэж.Энэ Бат-Үүл “солигдмол үүл” нэр авсан нь аргагүй юм байна гэж АН-ын гишүүд шоолоод ч авчээ.Сонгогчдын тодорхой хэсгийн саналыг авсан улс төрийн хүчин,улсын ерөнхийлөгч ард түмнийхээ зовлон дээр тоглож суудаг ёс хаана ч үгүй гэдэгт итгэлтэй байна.Ийм улс төрийн хүчин,ийм ерөнхийлөгчийг ард түмэн хэзээ ч дахиж сонгохгүй,улс төрийн тавцангаас таягдан хаях нь тодорхой.Хүний зовлон дээр жаргадаггүй гэдэг.Хэрэв тэгвэл зохих шангий нь амсах нь ч амьдралын үнэн. Шоу ихдэхээр шог болдог... Төрийн тэргүүнээ түншээд авах бодол барагтай хүнд байхгүй дээ.Тоглолтынх нь тоо нь олдоод,шоу нь ихдээд ирэхээр шог болдог аж.Энэ увайгүй үйлдлээ болж байна гэж бодоод зогсох шинжгүй үргэлжилж байгаагаас нь үзэхэд түншээд өнгөрөх зүйл биш бололтой. Нэгэнт онгойсон сайдын орон тоог нөхөөд ажиллах нь засагтай оронд байдаг л жишиг.Гэтэл улсын Ерөнхийлч сайдуудын нэр яригдагмагц телевиз хэвлэлийнхнийг дуудаж сайдад нэр дэвшигчдийг элдвээр өөлж эхлэх нь тэр. Төрийн тэргүүний хувьд сайдад санал болгож байгаа хүмүүст захиа даалгавар өгч байгаа юм болов уу гэтэл үгүй.Тэрээр тэс өөр зорилго агуулж байгаа нь тодорхой болох нь тэр. Хамгаалж өмгөөлөөд байх зүйлгүй.Д.Хаянхярвааг Засаг дарга байхад Хонгор сумынхан цианит натрид хордсон тухай асуудал босч байсан нь үнэн. Дээр дооргүй түргэн авч арга хэмжээ авсан.Харамсалтай нь улс төрийн зорилгоор сонгууль дөхөөд ирэхээр Хонгорын асуудал босдог нь бас үнэн. Тэгэхдээ төрийн тэргүүн маань Хонгороор наадаж хорт хавдраар хоногт хоёр,гурван хүн хорвоог орхидог гэж худал ярилаа.Ерөнхийлөгчийн хэлснээр бол 2500 хүнтэй Хонгор сумын 2100 нь өнгөрсөн 3 жилд өөд болсон болж таарах нь. Даанч энэ шоуг нь С.Ламбаа сайд тэвчсэнгүй.Хонгорт 7 хоногт хоёр гурван хүн хорт хавдраар нас бардаг гэдэг худлаа.Би статистикт тулгуурлан хэлж байна.Тэр Ерөнхийлөгч өөрийнхөөрөө л ярьж байгаан биз гэж уурссан.Энэ худал хэлснийг үнэн болгох гэж Тамгын газрын дарга нь аргаа барж байна.Ямартаа л Хонгороос хэдэн хүн хотод аваад ирчихсэн зовоож байхав тэднийг. Төрийн түшээгээр хоёронтоо сонгогдож,өөрийнх нь багт дэд сайд хүртэл хийж байсан Дашдоржийг ч “энэ бор залуу чинь хэнсэн билээ” гэж хэвлэлийнхний өмнө мэдэн будилаад авсан. Тэгснээ л хөдөө явлаа хойноос битгий юм яриад байгаарай гээд л арилж өгсөн.Өмнөговьд очоод өнөөх бор залуугаа гэнэт таниж:-Чамайг 2 өдөр дагуулж явлаа.Одоо юм гадарладаг болж байна уу гэж ирээд л олны өмнө тавласан тухай яриа өмнийн говиор нэг таржээ.Ээлжит жүжгээ бас тэнд тавьсан хэрэг л дээ. Өчигдөрхөн дахиад л хувийн зурагчин,зураглаач хоёроо байлгаж ерөнхий сайдыг гэнэт дуудуулсан сураг байна. Ерөнхий сайдын тэвчээр энэ удаа барагдсан бололтой “төрийн ажил телевизийн камерын өмнө явж таарахгүй.Ажил хэрэгч яриа хуулийн дагуу явах ёстой” гээд гарч одсон тухай төрийн ордонд сонсогдож байна. Үүнийг ч УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Ө.Энхтүвшин сэтгүүлчидтэй уулзахдаа шулуухан хэлнэ лээ.Ийм үзэгдэлт жүжиг шиг төрийн ажил явж таарахгүй гэж мэдэгдлээ. Үндсэн хуулийн хүрээнд бүх үйл ажиллагаа явж байгааг хэлсэн гүйцэтгэх засаглалын тэргүүний үгэнд Ерөнхийлөгч маань-“Үндсэн хууль бүх юмны хаалт” биш гэж хилэгнэснийг хэвлэлийнхэн хачирхан бичиж байна.Хэдэн хоногийн өмнө АН-ын сайд байсан хүмүүс УИХ-ын гишүүн байж болдог,харин МАН-ын сайд бол УИХ-ын гишүүн байж болохгүй гэж Ерөнхийлөгч маань шулуухан хэлж байна.Засгийн ажлыг саатуулахын тулд хуулийн заалт боломж бүрийг ашиглана.Бүр болохгүй хуулиас давсан үйлдэл хийж ч мэдэхэд бэлэн байгаа тухай эх захгүй яриа улс төрчдийн дунд хөвөрч байна.Ерөнхийлөгчийн шоу хэзээ дуусахыг хэн ч хэлж мэдэхгүй .Юутай ч өчигдөр гүйцэтгэх засаглалын тэргүүн хөдөө явахаасаа өмнө засгаас гарах сайдуудыг эхлээд чөлөөл гэснийг нь биелүүлсэн учир тэдний оронд санал болгосон нэр дэвшигчдийнхээ талаар зөвшилцөх саналаа Ерөнхийлөгчид дахин хүргүүлсэн. Өглөө нь дуудахаар нь яваад ортол дээр дурдсан камерын өмнөх шоу нь эхэлсэн гэх.Хуульчид зөвшилцлийг хурдан хурдан хугацаанд хийхгүй бол засгийн газрын хуралдаан завсардаж төрийн үйл ажиллагааны тасралтгүй ажиллагаа тасалдаж болзошгүйг сануулсаар байгаа ч Ерөнхийлөгч үл тоомсорлон тоглолтоо үргэлжлүүлсээр... Шоу ихдэхээр шог болдог юм байнаа үнэндээ. Ачаа дааж байсан удаагүй АН ачаа даадаггүй гэдгээ ахин харуулсан нь хамтарсан засгийн газраас нэг л өдөр гарч гүйсэн явдал байлаа.Яахав явах нь явж үлдсэн нь ирж ажлаа хийх л болно.Харин “гүйх нохойд гүйхгүй нохой саад”гэж одоогийн засгийн ажлыг гацааж байгаа нь түүхэнд хараар бичигдэн үлдэх тэдний алхам.1996 онд ард түмэн цорын ганц боломж олгоход тамын тогооны үлгэрээр сайд болох гэж улайран засгийн газраа 4 удаа татан унагаснаас хойш дахин хэзээ ч итгэл үзүүлээгүй.Энэ нь хариуцлага үүрэх чадваргүй,ачааны хүндийг дийлэхгүй гэж сонгогчид дүгнэж байгаагийн илрэл.Харин энэ 4 жилд улсын гэсэн хаягтай болгоныг өөрийн болгож авсныг баримт гэрчилнэ.”Талх чихэр”,Мах импекс”,”Ээрмэл”,”Алтан тариа”,”Баянгол”зочид буудал гээд бүгдийг авсан.Энэ үеэр Төрийн өмчийн хорооны дарга нь УИХ-ын гишүүн З.Энхболд,Нийслэлийн өмчийн газрын даргаар Да.Ганболд ажиллаж байжээ.Энэ тухай дараа дэлгэрэнгүй зарлах болно.Нэг удаа сонгоход юу хийснийг нь харуулах хамгийн наад захын жишээг сөхөөд л орхилоо.    Ард түмнийхээ тархийг худал худал үнэн мэдээллээр угаах зорилгоор энэ яриагүй байна.Гэгээн цагаан өдөр хэдэн 7 хоногоор засгаараа наадаад байхаар нь бодит байдлыг дэлгэж байна.    Монгол Улсын Үндсэн хуульд Засгийн газрын тэргүүн танхимаа бүрдүүлэхдээ Ерөнхийлөгчтэй зөвшилцөнө гэж зааснаас биш зөвшөөрөл авна гэсэн утга үгүй тул хуулийн хугацаанд засаг бүрдэх ёстойг хуульчид хэлж байгаа.Хамгийн гол нь үндэсний эв нэгдлийг илэрхийлэгч ерөнхийлөгч маань эвдэгчийн дүрд тоглон хуулиа уландаа гишгэж төр засгийн тогтворгүй байдлыг бий болгох үйлдлийг санаатай хийж байгаа нь яавч сэтгүүлч хүн дуугүй өнгөрч болох хэрэг биш.Аливаа улс төрийн намын харъяалалгүй байх ёстой төрийн тэргүүн АН-ын туг болж тэдний захиалгат жүжгийг тоглож нийгэмд үл ойлгогдох нөхцөл байдал үүсгэж байгааг хэн хүнгүй мэдэж байгаа ч тэгэсхийгээд болих байлгүй гэх монгол хүний уужуу тайван зангаар хандсан ч зогсох нь бүү хэл АН-ын бүлэг сайдд нарыг хүлээж авах шийдвэр гаргасныг болиулж эцсээ хүртэл гацаах чиглэл өгсөн дуулдаж байна.Зандаахүүгийн Энхболд Байнгын хорооны хурал дээр МАН-ын нэг ч сайдад нэр дэвшигчийг бид дэмжихгүй гэж тохуурхаж байлаа нь Ерөнхийлөгч,АН үгсэн хуйвалдсаныг гэрчилнэ.Энэ мэтчилэн хуулиас хальсан үйлдэл хийж, Монгол Улс Парламентын засаглалтай орон мөн үү ч гэж эргэлзэх хэмжээнд хүргэж,улмаар хуулиар хүлээсэн эв нэгдлийг хангагчийн үүргээ гүйцэтгэж чадахгүй байгаа Ерөнхийлөгчийг огцруулах асуудлыг тавих шаардлагатай нөхцөл байдал үүссэнийг олон түмэндээ сонордуулж байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

baavai:
Muu sain ch to'riin terguundee hundetgeltei handaj, bichij baigaa zuilee bodoj bichmeer yum daa. Yeron'hiilogch maani shudarga yos togtoohiin to'loo gadna dotniin eldev daramtan door chadlaaraa l zutgej baigaa shuu dee.
2012-06-12
heldeg gants:
hiij buteeheesee helj yaridag gants hun bhiimaa,ter ni manai ylsiin yerunhiilogch ELBEG ,showdohdoo sain hun,ooriin erh ashigiin toloo yerunhilogch bologhiin toloo 7 huniig tyg tahiad ard tumnee 2 hybaan taltsyylan herelduuleed yamr ch bolobsrolgui halit hylit oros,anglitai yhaantai,bysdada ataarhaj uheh shahdag,uhehe eree uher byygaa tabidag 1 iimerhuu hun bhiimaa.bid hichneen jil ene metiin ylstorchdiin gart uregdeh bedee???
2012-03-21
э:
ШОНХОР фракц гэдэг нь сонгууль дөхөхөөр хэдэн алуурчин нийлж өөрийнхөө намыг дарамталдаг юм. Үүний цаана цэрэгт хүн алж, дээр нь эхнэрээ алсан С.Эрдэнэ, ШО,Наранцацралт 2-ыг үхүүлсэн З.Энхболд, колонид байхдаа 2 хүний аминд хүрсэн ЦАГААН ШОНХОРЫН Энхтайван, Дарханы эрүүгийн элементүүд ах дүү 5 Даш, өөрөө дээшээ үсрээд хаана унахаа мэдэхгүй яваа дэвхрэг Баярсайхан, Байгалийн гамшиг болсон хамелеон нүднт Бриж нараас бүрдэж байгаа эд АН-д орсон цагаасаа энэ намыг задлах гэж 22 жил оролдсон хогийнхон. Ямарч мэргэжилгүй, боловсролгүй хорлон сүйтгэгчид, эзэн Чингэсийн удамт монгол хүний аминд хүрсэн гэмт хэрэгийн ертөнцийн шаар шавхруу, бөөлжис, ялгадас болсон амьтад. ЭдЭнхсайханы араас жийгдэнэ.
2012-02-10
Elbegee zob l yum helsii sh te. Sayhan zuragtaar urt shar deelt helehdee NAM d mongo hanivlaj uls tord orj irsen biznesmenuud ih bii geed zarimiinhan ner usiig n ch helj b a le... muusain Hu namiin ulegdluud tanai ter zagalmailsan etseg shu yum chin hurtel ingej huleen zobshoorson shu... ene aldaagn zasaj zalruulaad tsaash n yabah uls toriin zorigtoi l baiya gej helsen. Harin hulgaich Sv goliij baigaad l buh saidiin suudliig mongotei garuudad hudaldaj l orhisiish te. (uhaaraach maluudaa!!! aldaj bolno zasah heregteig teghdee erthen l baibal bid l hojino)
2012-02-08
sar:
novchiin amia bodson bertegchid ymdaa AN neriin dor hamag baliar ymaa hiij mongoliin ard tumneer togloj bgaa humuus gesgeelee amsaasai gej zalbirydaa ard tumeneer toglovol ta nar yu boldogiig uzne bizdee
2012-01-27
okoo uur yu ch xelex be de. enetarvagdorj arai denduu t1tej bna aa
2012-01-26
l:
zov zuil bichsen bna.dahiad buh bulhaig uudal setguulchee. songuuld l yalj baival uu ch hiihees butsahaa bolisonig haruulj bna.uuniig bichigchid talarhaj bna,
2012-01-26
Шоудах боломжийг гаргасан хүмүүс нь л буруутай. Аятайхан хэдэн хүнээр наад яамдаа удирдуулаач ээ. Өмннөх сайдуудын чигчий хуруунд ч хүрэхгүй хэдэн мангуу юм дэвшүүлээд байсийш дээ. Ерөнхийлөгч зөв л байна ш дээ, дуугай байсан бол бид харин ерөнхийлөгчийг түншийш дээ
2012-01-26
T:
Ene odoo uls orniihoo toloo uneheer sanaa zovdog eronhiilogch bol ene ih utaa ene ih yaduural bolohgui baigaa zuild sanaa zovsoor baigaad hachin tsarai aldmaar yum tegtel ene buur ineed aldaad l ulam ongo orood l guigeed bh bololtoi yum aa. Batbold guai chini harin buur ih yadarsan haragddag yum. Elbegee odoo jaahan uls orniihoo toloo nervtee showdood jaahan huuhed shig bayasaad guigeed bh yum
2012-01-26
ШОУ ихэдхээрээ ШОГ болдог гэж тун үнэн юмаа,:
ШОУ ихэдхээрээ ШОГ болдог гэж тун үнэн юмаа, Элбэг дорж ерөнхийлөгчөө!!! Та сониноос Оюу ТОлгойг яагаад Цээжээрээ хамгаалаад байна вэ???? Халх голыг таныг Со-нуудад зарсан, гарын үсэг зурсан гээд байна!
2012-01-26
Sukh:
Идсэн ууснаараа хэлэлцвэл МАХН буюу одоогийн МАН-ыг гүйцэх ямар ч бүлэг улс төрийн хүчин бараадахгүй хол хаягдана
2012-01-26
zochin:
elbegdorjiig setgetsiin emnelegd hebtuul obbomoo amiin bardig zub baij
2012-01-26
nergui:
elbegdojiin baasiig duu gui id busdiig buu id
2012-01-26
2 namiin luivarchid alaltsaj bnaaaa. ha ha ha ha MAN-iinhan arai ilyy oroltsood bgaa umdag. Muusain novshnuudiin namuud ali ali ni garahgyi za u tenegyydee, ta nar udahgyi shorond hatah bolno ha ha ha
2012-01-26
chingis zochid buudal-n huvchlal-g bas ergej xaraach eee
2012-01-26
Зочин:
Таньтай 100 % санал нийлж байна. Өнөөдрийн улс төрчид бүгд сөнөж байсан коммунизмын үлдэгдлүүд
2012-01-26
elbegdorj hudlaa yrihaas oor hiisen yu bnu heleedehde
2012-01-26
showman elbeg
2012-01-26
nnn:
thh naaduul chini horoo nairuulahad hetsuu bolchood booj uheh gj bhgui yu kkk
2012-01-26
mgl:
МАН-н хорчид юу бичээд б/н да.
2012-01-26
nnn:
thh naaduul chini horoo nairuulahad hetsuu bolchood booj uheh gj bhgui yu kkk
гэсгээл:
ядарсан ард түмнээсээ уучлал гуйх ёстой ерөнхийлөгчид тал зассан хулгайчаа чи өөрөө өөрийнхөө баасыг идэх цаг чинь удахгүй ирнээ
2012-01-26
Р.Чойгом:
Тэртэй тэргүй унаж яваа социализмийн төгсгөлд шоу хийж,эрх мэдэл, эд хөрөнгөтэй болсон ардчилагчид ард түмнийг 2 талцууллаа. Хөнжлийг 20 жилээр хойш татлаа. Энэ байдлаар үргэлжилбэл дахиад 50 жил болохнээ.МАН ч ялгаагүй.Ардчилагч биш болж харагдахуй гэж айн тэнэгтээд,тэгээд ч өөрсөнд нь хожоотой болохоор хамтраад л. Намч хэрэггүй,ерөнхийлөнч ч хэрэггүй. Парламентийн засаглалтай болгочих ухаантан гарч ирэх болоогүй юу? Уур хүрч байна.
2012-01-26
Зочин:
Таньтай 100 % санал нийлж байна. Өнөөдрийн улс төрчид бүгд сөнөж байсан коммунизмын үлдэгдлүүд
medeelegch:
МАНАЙ БҮЛЭГ НАМУУДАД ЗӨВЛӨГӨӨ ӨГЛӨӨ. http://olloo.mn/modules.php?name=News&file=article&sid=1198177
2012-01-26
Гонгор:
ЭЛБЭГДОРЖ БАТ-ҮҮЛ ХОЁР ЭХЛЭЭД ИЧЭЭД /ИЧЭХ БУЛЧИРХАЙ НЬ ҮХСЭН БАЙХ/ ДАРАА НЬ САЙН ДУРААРАА /АМИА ХОРЛОЖ/ ҮХМЭЭР БАЙНА БАТ-ҮҮЛ АРДЫН БААТАР БУС АЛУУРЧИН ЭТГЭЭД БОЛСОН БАЙНА АРД ТҮМЭН МИНЬ ЭЭ ЭЛБЭГДОРЖ БАТ-ҮҮЛ ХОЁРООС БОЛГООМЖООРОЙ
2012-01-26
Zorig:
АН сүүлийн 3 н жилийн хугацаанд олсон нэр хүндээ алдсан . Одоо миний хувьд ардчилсан нам бол ямар ч зүтгэлгүй ажлыг уяхаас өөр чадваргүй хувиа хичээсэн хуурамч хүмүүс тэр тусмаа хужаа хужааагийн эрлийзүүдийн цуглуулга гэдгийг маш сайн ойлгож авлаа. АН улс төрийн хувьд үхдэл болсон . Сүүлчийнхээ зоосыг тавьж азаа үзэж буй мөрийтэй тоглоомчин шиг сонгууль болох хугацаа хүртэл ард түмэн төрөөр тоглоно биз . Тэглээ гээд өөрийгөө боомилохоос өөр боломж цаг хугацаа ахиж эдэнд гарч ирэхгүй Энэ нь тэр тусмаа ардчилсан урвагч хужаа Ц Элбэгдоржид бүр ч ихээр хамаарна.
2012-01-26
ali nam ni yamar hamaa bnaa, gehdee ardccilsan nam, elbegdorj bnga helsen amnaasaa butsdag, ug uildel ni zurdug tiimerhuu l yadmag uls turchid shuu dee
2012-01-26
mongol zaluu:
ene 2 nam ch itgel ih aldaa da. shine nam, huwiaraa ner dewshigchdiig ni songoe do. usgui gazargui ovchtei...... ingej hogjdogguimoo
2012-01-26
khu namiin piarchid
2012-01-26
demokrasi mandtugai
2012-01-26
naad huzuugui tolgoi chin ochood mcs, ivanhoe mines-d hudaldagdsan. er ni ikh hyamdhan bugstui tuuchii bh shig bn.
2012-01-26
xen ni said bolox ni chamd yamar xamaa bna aa ardchilaliin aris umssun novshnuudaa ta nar mongoliin diilenx bayalgiig idsen uusan shuu dee udaxgui shiitgelee xurtnee showchinguud mini turiig samuuruulna gej bodoj bgaa bol sanasanii chini garz
2012-01-26
Ene ardchilsan erunxiilegch ard tymniig 2 xeseg xuvaax bas songuuliin ajild il todoor xoshyy dyren uuriin xuviin ambitsiig xet ix dagaj baigaa ni il tod bolloo shyy arai dendej baigaa yum shyy... erunxiilegch nam bus baix gesen yndsen xuuliin zaaltiig ulandaa byr gishgej il todoor Ardchilsan namiin nuxduu xaatsailaad exlev deee
2012-01-26
iim hudlaa shouchin yrun hiilugchuur yadiin bee
2012-01-26
ard tumen ih zuiliig toroos huleej bna. AN achaa daaj chaddaggui ni haragdaj bnaa. Uhamsar, yos zui daanch alga daa . Bolohgui dee . Ner hundee awch uldwel ta nart l heregtei baisan jum. Toriin ajliig gatsaaj bolohgui. Engiin ard tumen bidend ingej haragdaj bna .
2012-01-26
tamir:
Энэ нийтлэл бичигч нэрээ тавь даа
2012-01-26
nergui:
elbegdojiin baasiig duu gui id busdiig buu id
zochin:
Elbegeeg demjij bainaa, uls tur hiih heregtei odoo, MAN iihan umnu yaaj bailaa, 2 udaa ogtsruulj baisaniig buu mart, odoo ingej baigaad Batboldiig shal archih heregtei, tegeed Hurelsuhiig boov umhuulj baigaad bugs ruu n toosgo chiheh heregtei, ulaan kommunist yum shig hernee tsagaa tulahaar noyon soliot shuu tsaadah chin, uvching n hudulguj baigaad talbai ruu gargachval tend ulaan hamgaalagchiin durd huviraad joohon soliorono, Nyamdorjiin amniih n baasiig, Hurelsuheer archuulj baigaad Batboldod ugchih, MAN iihan archaagaa aldahgui yaadagiin
2012-01-26
гэсгээл:
ядарсан ард түмнээсээ уучлал гуйх ёстой ерөнхийлөгчид тал зассан хулгайчаа чи өөрөө өөрийнхөө баасыг идэх цаг чинь удахгүй ирнээ
zoom:
erh barij bgaa namuud dahij songogdohgui dee.
2012-01-26
Лосол:
Хөгийн, Хогын Ерөнхийлөгч. Саяхан алуурчныг өршөөсөн нь тэр нь дахиад гэмт хэрэг хийлээ. Элбэгдорж мэтийн ядмаг улс төрчид алуурчдыг өршөөж олон удаа гэмгүй, ард олныг доромжиллоо. Одоо болоо юм бишүү. Олон улсад нэр хүндтэй өгөөмөр ерөнхийлөгч болж үнэлгээ авахын тулд шударга иргэдээ цуст алуурчдын өмнө олноор нь найр тавьлаа. Яасан ХАРГИС, АРДЧИЛАЛГҮЙ, ФАШИСТ ерөнхийлөгч вэ?
2012-01-26
irgen:
Elbegdorjoo chi AN-taigaa avsand orloo ta nariig ard tumen bid dahij deesh ni gargahgui gedegiig helie AN-M UGUI BOLSON
2012-01-26
Зочин:
"Хонгорт хорт хавдраар хоногт хоёр, гурван хүн хорвоог орхидог" Ц.ЭЛБЭГДОРЖ Ерөнхийлөгчийн хэлснээр бол 2500 хүнтэй Хонгор сумын 2100 нь өнгөрсөн 3 жилд өөд болсон болж таарах нь. БАЙНГА ХУДАЛ ХЭЛДЭГ ХҮН ЕРӨНХИЙЛӨГЧ БАЙЖ ТААРДАГ АРДЧИЛСАН УЛС ДЭЛХИЙ ДЭЭР БАЙХГҮЙ ДЭЭ. ХЭЛ ХАЛТИРААД ХЭЛСЭН БАЙСАН Ч ХАРИУЦЛАГАГҮЙ ХЭЛСЭН ҮГНИЙХЭЭ ТӨЛӨӨ ЕРӨНХИЙЛӨГЧӨӨ ОРХИЖ ЧАДДАГГҮЙ ЮМ гэхэд "УУЧЛААРАЙ АРД ТҮМЭН МИНЬ. ХЭЛ ХАЛТИРААД ХЭЛЧИХСЭН. МИНИЙ БУРУУ" гээд хэлчихэж чаддаг байх хэрэгтэй шүү дээ. ЧАДАХГҮЙ Л ДЭЭ. Толгойд нь МОНГОЛ гэсэн сэтгэл байхгүй юм чинь. Өвгөрөхийн цагт ДЭНДҮҮ ДЭЭД ЗАЯАТАЙ МОНГОЛЧУУДААР ТОГЛОСОНОО бодохоор их хэцүү болно доо зайлуул. ЕРӨНХИЙЛӨГЧөөр амьдрал дуусдаггүй юм билээ гэж нэгэн ерөнхийлөгч байсан хүн хэлсэн байдаг юм билээ.
2012-01-26
okoo uur yu ch xelex be de. enetarvagdorj arai denduu t1tej bna aa
ШОУ ихэдхээрээ ШОГ болдог гэж тун үнэн юмаа,:
ШОУ ихэдхээрээ ШОГ болдог гэж тун үнэн юмаа, Элбэг дорж ерөнхийлөгчөө!!! Та сониноос Оюу ТОлгойг яагаад Цээжээрээ хамгаалаад байна вэ???? Халх голыг таныг Со-нуудад зарсан, гарын үсэг зурсан гээд байна!
zochin:
Elbegdorj ugiin l showchin, hudlaa yaridag. US-d beltgegdsen jijig ulsiin togloomon terguunuud neg iimerhuu l baidag. Gurjiin Saakashvili-g hardaa yag adilhan. AN bol ugiin l achaa daahgui, hog novshnuudiin tsugluulga shu de.
2012-01-26
Zochin:
Сонгууль болох гээд захиалгаар бичдиймуу хаашаа юм. ийм балай юм бичэхдээ яахав дэ. инээдтэийн.
2012-01-26
zochin:
ineed hurchlee ene showuuga zogosoogoosoidoo ichmeer yum eronhiilogch showuuchin shdee kkk
2012-01-26
jenko battulgiin 17 chingelg spirtiig argalaad anu-d amidrah zardlaa daalgaad orond ni yndesnii tom yildver mah,talh chikher 2-g beleglesen novsh.zaisangiin usa surguuli erhem elbegiinh shdee.
2012-01-26
2 nam songol heregui gai bno. oor nam sain harah heregtei/ gol bolovsroltoi estoi
2012-01-26
mongol irgen:
ard tumen yadraad baigaa ch yum alga shig l baina, kharin saidad ner devshigchid yaraad baigaa yum bish uu, uls ornoo khund wzluulchikhgui bol jiriin irgend ta nariin khen said baikh ni yostoi khamaa ch baidaggui sh dee, er ni ardiin namiin avilgach khurelbaatar bol jinkhene luivarchin tsagaandaa garsan deeremchin l gej yarigddag yum baina lee batbold bol ugaasaa mongonoos oor erkhem zuilgui novsh shuu dee
2012-01-26
zaluu:
Ерөнхийлөгч шал дэмий хувийн амбиц гаргаж байх юм даа. 6 хан сарын настай хэдэн сайдад хэн байсан ч ямар хамаатай юм. Ерөнхийлөгч хүн ард түмний эв нэгдлийг илэрхийлэгч болохоос биш өөрийн хувийн улс төрийн тоглолтыг хиигээд байж болохгүй л дээ Өнөөдрийн улс төрийн хямралыг хараад надад ямар сэтгэгдэл төрвөө гэхээр Монгол улсад С.Баяр шиг ухаалаг алсыг харсан удирдагч хэрэгтэй юм гэж бодогдлоо. Ерөнхийлөгчийн хувийн амбицийг АН дэмжиж боекот хийснээрээ намын дарга Алтанхуягаа тун эвгүй байдалд оруулж байгаа юм хэлсэндээ байж чаддаггүй нам, намын дарга гэж 2012 оны сонгуулд АН-н энэ боекот нь их гай болно доо
2012-01-26