Болзол тохироо дүүрэн хэрүүлийн ордон

img

Төрийн ордонд хэрүүлийн долоо хоног үргэлжилж байна. Салсан эхнэр нөхөр хоёр эд хөрөнгөө булаацалдаж байгааг мэт байдал энд ноёлжээ. Гурван жил гаруй ханилж байгаад салаа замын эрхээр салж байгаа АН-ынхан салахдаа хөрөнгө мөнгө булаацалдаж новширдог эхнэр, МАН-ынхан эхнэрээ салахад араас нь олон юм ярихгүй ч хөрөнгөө хуваалцахгүй гэж гүрийдэг нөхрийг санагдуулах мэт. Энэ хооронд хэдэн хүүхэд нь хичээлээ тасалж, гудамжинд тэнэж, гэдэс нь  хонхолзож явдаг шиг ард түмэн харж хандах эцэг эрхгүй болсон мэт үнийн өсөлтөд дарлуулж, гудамжиндаа гарсан ч байдал сайжирсангүй. Иргэдийн амьжиргаанаас илүүтэй эхлээд  сайд нарын суудал, улстөрийн тохироо, хэдхэн сарын дараа болох сонгууль чухал байна. Сонгуулийн дараа дахин оёр нам хамтрах эсэх ч хамгаас чухал.  Гудамжинд хөл гараа бээртэл халхдаггүй, гэдэс  нь өлсөж хүйтэн гэрт элгээ тэвэрч хэвтэж үзээгүй улстөрчид халуу дүйгсэн  Төрийн ордондоо  телевизийн камеруудын өмнө гал гартал хэрэлдэж улстөрийн шоуныхоо гол дүрийг бүтээх гэж нэлээд чармайж сууна. Харин ч тэдэнд шатахууны үнэ өссөн, иргэд гудамжинд жагсаж байгаа нь сонгуулийнхаа шоуг хийхэд түрлэг нэмж далим үсэргэсэн зүйл болж байна. Өчигдөр хуваарийн дагуу Засгийн газар хуралдаж цаг үеийн асуудлуудыг шийдэх байлаа. Тухайлбал, шатахуунаас үүдэлтэй үнийн өсөлтийг буурулах асуудал, иргэдийн цалин тэтгэвэр нэмэх гурван талт хэлэлцээр, Дархан –Уул аймагт газ дэлбэрч олон айл орох оронгүй болсон тул хөрөнгө мөнгө шийдэж өгөх, өндөр настан болон хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд нэг сая төгрөгийг хэрхэн олгох, иргэний үнэмлэх олгох ажил гээд олон асуудал шийдэлгүй хүлээж байна. Засгийн газрын гишүүдийн гуравны хоёр  нь хуралдаанд оролцож байж тухайн Засгийн газрын шийдвэр хүчинтэй байна гэсэн хуулийн заалттай. Өнөөдөр энэ танхимын 15 сайдын зургаа нь чөлөөлөгдсөн болохоор ийнхүү гүйцэтгэх засаглал дороо хий эргэн зогсож байна. МАН-ын бүлгийн гишүүд АН-ын сайд нар бүгд УИХ-ын гишүүд байсан. Дараа нь МАН-ын гишүүд орж ирэх гэхээр болдоггүй болж таардаг яасан улстөр вэ гэж байна. Тэгвэл АН-ын бүлгийн гишүүд МАН боловсон хүчний хомсдолд орсон биш парламентад суудалгүй  гаднах гишүүдээсээ сайдад нэр дэвшүүлж болдоггүй юм уу хэмээнэ. Ийм шалтгаанаар өчигдөр байнгын хороодын хуралдаан бантан болж, УИХ-ын чуулганы хуралдаан цуцлагдаж, Засгийн газар хуралдаж чадахгүй байдалтай өдрийг өнгөрүүллээ. Өнөөдөр МАН-ын удирдах зөвлөл хуралдаж үүссэн нөхцөл байдлаар дахин хуралдана. Хуралдааныхаа дараа мэдээлэл өгөх тухай яригдаж байсан. Тэгэхээр парламентын гаднаас сайд нар оруулж ирэхээсээ илүүтэй улстөрийн нөхцөл байдлыг өөрсдөдөө ашигтай байдлаар тайлбарлаж мэдэгдэл хийх үү гэдэг байна. Ийнхүү сонгууль угтсан эцэс төгсгөлгүй хэрүүл сонгуулийн өмнө дуусч, улстөрийн тохироо нь дуусахгүй хэн ч мэдэхгүй.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

medeelegch:
НАМУУДАД ЗӨВЛӨВ. http://olloo.mn/modules.php?name=News&file=article&sid=1198177
2012-01-27
СООКОО:
МАН АНД ХVЛЭГДЭЖ УТААНДАА МАНСУУРСАН БИДНИЙ ЦӨӨХӨН МОНГОЛЧУУД VНЭХЭЭРИЙН ХVЛЦЭНГVЙ ЮМАА. БИД ХИЙЖ ,БОСОЖ, ТЭМЦЭХГVЙ ЮМ БОЛ ХЭЗЭЭ МАН АН ,УТААНААСАА САЛАХ ВЭ ДЭЭ
2012-01-26
Zochin:
http://www.yanaa.mn/yanaa/?p=41423 ТОМ ЮМНЫ ЭД БАДЫГ ХИЙЖ СУРСАН С.БАЯР, Х.БАТТУЛГА, Л.БОЛД, НЯМТАЙШИР, Д.СУГАР НАР ТӨРИЙН НЭРЭЭР МИАТ-ИЙГ ДЭЭРЭМДЭЖ ЭХЭЛЛЭЭ »
2012-01-26
Монгол:
ДАНДАА ТЭНЭГТЭЖ, МУЙХАРЛАЖ, ХҮЧЭЭР ШИЙДЭЖ БАЙДАГ ЗАНГАА ХАЯХГҮЙ ЮМ АА ЭНЭ ХУ НАМ. УИХ-н ГАДНААС САЙН ХҮМҮҮС ОЛООД Л НЭРИЙГ НЬ ДЭВШҮҮЛ ДЭЭ. ЕРӨНХИЙЛӨГЧ ТӨРИЙН ТЭРГҮҮНИЙ ХУВЬД ҮГЭЭ ХЭЛСЭН БУРУУ БИШ Л ҮГ. ТЭГЭНГҮҮТ ЕРӨНХИЙЛӨГЧТЭЙ АРСАЛДАЖ БАЙГАА ЮМ ШИГ ТЭНЭГ, ТЭНЭГ ЮМНУУДЫГ НЭР ДЭВШҮҮЛЭЭД ОРООД ИРЭЭ БИЗ ДЭЭ. ТАНАЙ НАМЫН УИХ-н 45 ГИШҮҮНИЙ 37 НЬ САЙД БОЛНО ГЭЭД НЭРЭЭ ДЭЬШҮҮЛСЭН ГЭЭ БИЗ ДЭЭ. АРД ТҮМЭН ТА НАРЫГ УИХ-н ГИШҮҮН БОЛГОЛОО ТА 45-г ИЛҮҮ ЮУНД ШУНААД БАЙГАА ЮМ БЭ? УИХ-н гишүүд ЧИНЬУРДАХ АЖЛАА САЙН ХИЙЖ ЧАДАХГҮЙ БАЙГАА БИЗ ДЭЭ ТЭГЭЭД ДАХИН 1 АЖИЛ АВАХААР ЯАЖ ЧАДАХ ЮМ БЭ? ЭНЭ АЖИЛ ЧИНЬ МОНГОЛ ТҮМЭНТЭЙ ХОЛБООТОЙ АЖИЛ ШҮҮ. ЭНЭ ЧИНЬ МОНГОЛ ТӨР ШҮҮ. ӨӨДГҮЙ ХУВИЙН ЭРХ АШГАА, НАМАА БҮҮ МОНГОЛ ТӨРИЙН ДЭЭР ТАВИАД БАЙ.ЭНЭ ОРОНД МИНИЙ Үр ХҮҮХЭД, БИДНЭЭС УХААНТАЙ ХООЧИС АМЬДРАНА ШҮҮ. ТӨРИЙН АЖИЛ ГАЦААД Ч ГЭХ ШИГ ХЭВЛЭЛЭЭР ЯВААД БАЙГАА УХУУЛГАА БОЛЬ ДОО. ҮҮНИЙГ ЧИНЬ БИД МЭДНЭ.ХУУЧИН ЮМ.ҮНЭН САНАА ЧИНЬ ЗОВООД БАЙГАА БОЛ ЧАДАЛТАЙ ХҮН УИХ-н ГАДНААС ОЛ ДОО ТАНАРААС ИЛҮҮ ХҮМҮҮС ХЭДЭН 1000-раа БАЙГАА.МОНГОЛ ТҮМНИЙГ БҮҮ ДОРОМЖИЛ
2012-01-26
oird yaagaad dan muu medee garaad bgaa gj bodjiin ene bol elbgee bolon AN.iihnii hj bui busarmag uildeltei holbootoi
2012-01-26
ta nar songuuliin uyer ingj hamtarsan zasgiin gazraas gadg n yaajaan.tsaanaa yamar bodlodotoi ingj bgaa bol.oorsdoo ajlaa ugvhuud ardiin namaas gargasn said narg gargahgui toriin hergg albaar tsalgarduulj ardiin erh ashgg hohirooj tuildsan ardiig munguur tsohij avah bodlogo tsana n yavj bn uudaa gsn bodl torjiindaa
2012-01-26
irgen:
elbgee uls torjilgui ardaa bod.chadahgui bol ogtsor
2012-01-26
irgen:
mongol ih maltai gazriin doorh baylag ih geel yariad bdg tgsen hirnee yaduu.yaagaad gvl tr ih baylgaa ooriin hamaaatan sadan boloh hyatduuddaa zugeer shahuu uguud bgaamchn argagui izdee.yeronhiilogch ogtsroochee
2012-01-26
irgen:
21 dr togtoj bsn ardiin amidral zogschloo elbgee.21ee ogooch hurdan
2012-01-26
emi:
Улс орон бүр сүйрлээ. ойрын үед дандаа муу мэдээ газ дэлбэрлээ автобус машин дайрлаа хүн дайрлаа ,,, хэцүү байнаа. дээрээс нь үнийн өсөлт энэ тэр гээд ярих ч юм биш. Гэтэл энэ улстөрчид яаж байна. Засгийг нь тараагаад л хаячихлаа. Тэр Ан болимоор юмаа. Арай л хэтэрээд байх шигээ. Муу сайн улстөрчдийг харахаар стресстээд байх юмаа
2012-01-26
AN ajlaa ih sonin hiij bgaa um shig sanagdah um. Muur hulgana bolood bgaam uu, humuusiig zalhaan tseerluuleh geed bgaam uu, sonin um ooo
2012-01-26
medeelegch:
МАНАЙ БҮЛЭГ НАМУУДАД ЗӨВЛӨГӨӨ ӨГЛӨӨ. http://olloo.mn/modules.php?name=News&file=article&sid=1198177
2012-01-26
ontsgui bnaa, ard tumen haraad yalgaj salgaad oilgood bhad iim uviagui hugiin yum hiij l bdag
2012-01-26
Aman:
amjil husie
2012-01-26
A virus:
AN boilmoor yumaa ard tumnee bodooche hogiin sharnuud shounaas uur yum medehgui
2012-01-26
hongor:
AN-n jinhene nuur tsarai l haragdaj baina daa
2012-01-26
zochin:
Машины өвлийн хучлага хийж байна. /Хулгайгаас сэргийлэх хамгаалалт хийнэ. 9517-4824
2012-01-26
Altanhuyagt:
ALtanhuayg huviinamdral deeree ch huvsgaliin amdral deeree ch iim l hanilgaagui hun muutai novsh shuudee. Iim hosrii amtniig bi lav songohgui
2012-01-26
Zochin:
http://www.yanaa.mn/yanaa/?p=41423 ТОМ ЮМНЫ ЭД БАДЫГ ХИЙЖ СУРСАН С.БАЯР, Х.БАТТУЛГА, Л.БОЛД, НЯМТАЙШИР, Д.СУГАР НАР ТӨРИЙН НЭРЭЭР МИАТ-ИЙГ ДЭЭРЭМДЭЖ ЭХЭЛЛЭЭ »