Н.Учрал: Нийслэлд үйлчилгээ эрхлэх 86 төрлийн зөвшөөрлийг шаардахгүй боллоо
2023-11-09

ЦХХХ-ны сайд Н.Учрал Нийслэлийн нутаг дэвсгэрт үйлчилгээ эрхлэх 86 төрлийн үйлчилгээг E-Mongolia платформд нэвтрүүлсэн талаар мэдээллээ. 

 

ЦХХХ-ны сайд Н.Учрал 

 

"Монгол Улсын Их Хурлаас зөвшөөрлийн хуулийг батлан гаргасан. Зөвшөөрлийн хуулинд нийтдээ 360 зөвшөөрлийг жагсаалтын дагуу хуульчилсан байдаг. УИХ-ын гишүүд болон иргэдийн зүгээс зөвшөөрөлд багтсан, зөвшөөрөл гэж нэргүй олон зөвшөөрлийн хэлбэртэй үйлчилгээнүүд улсын хэмжээнд байна. Хэдийгээр зөвшөөрөл биш ч гэсэн энэ үйлчилгээнүүдийг авахад яг л зөвшөөрөл авч байгаа мэт стандарт шаардлага тавьдаг. Энэ нь үйлчилгээ явуулах болон бизнес эрхлэхэд хүндрэлтэй байсан тул энэ асуудлыг шийдвэрлэлээ. 

 

Иргэд ахуйн чиглэлээр, хоол үйлдвэрлэлийн чиглэлээр, худалдаа, соёл урлаг, чийрэгжүүлэх үйлчилгээ, зочлох үйлчилгээ, авто үйлчилгээ,  үйлдвэрлэл, галын дүгнэлт зэрэг 86 төрлийн үйлчилгээг зөвшөөрөл биш гэдгийг үүгээр баталгаажуулж байна. Иргэдийн зүгээс хүсэлт мэдээллээ бүрэн бүтэн, үнэн зөв явуулах хэрэгтэй. 

 

Өнгөрсөн хугацаанд И-Бизнес цэс нээгдсэнээр давхардаагүй 21,910 хэрэглэгч  49,954 үйлчилгээг авсан гэж бүртгэгдсэн" гэв.  

Shuud.mn
Сонин хачин