
Улаанбаатарт багавтар үүлтэй, цас орохгүй. Салхи зүүнээс секундэд 4-9 метр. 21-23 градус хүйтэн байна.
Өглөөний 05 цагт Улаанбаатарт 31 градус хүйтэн, харьцангуй чийг 79 хувь, агаарын даралт 88 867 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө өснө.
Нутгийн хойд хэсгээр үүлшиж, бага зэргийн цас орно. Бусад нутгаар багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи зүүнээс секундэд 5-10 метр. Их нуурууд, Дархадын хотгор, Идэр, Тэс голын сав газраар 29-34 градус, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Орхон, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Халх голын сав газраар 21-26 градус, Алтайн өвөр говь болон говийн нутгийн өмнөд хэсгээр 8-13 градус, бусад нутгаар 14-19 градус хүйтэн байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ