Үс засуулбал эд мал баялаг төгөлдөр болно

img

Аргын тооллын: 2012.1.26 Пүрэв гараг
Билгийн тооллын: 3. Гурван хөх мэнгэтэй улаан нохой өдөр
Наран ургах шингэх: 08.19-17.31
Үс засуулбал: Эд мал баялаг төгөлдөр болно.
Барилдлага: Үл тохирох
Шүтэн барилдлага: Тийн мэдэхүй
  Тухайн өдөр бар, морь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба үхэр, луу, хонь, нохой жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр хууль цааз гаргах, батлах, хэрэглэх, хулгай дээрмийг номхотгох, гэмтнийг шийтгэх, мал адгуус номхруулах, лус тахих, хүүхэд үрчлэн авах, тангаргаа буцаахад сайн. Нүүдэл суудал хийх, хэрүүл тэмцэл хийх, хүүхэд хөлд оруулахад муу. Өдрийн сайн цаг нь бар, луу, могой, бич, тахиа, гахай болой. Хол газар яваар одогсод баруун урагш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд малтай баялаг төгс болно.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ