Автобусаа нэмж чадахгүй бол буудлуудад дулаацах байр байршуулъя

img

Автобусны хүрэлцээ муу байгаагаас иргэд багадаа 15-20 минут хүлээж байна. Учир нь нийтийн тээвэр хүрэлцэхгүй, иргэд автобусандаа багтахгүй, автобус дүүрэн учраас буудлууд дээр зогсохгүй шууд явж байгаад иргэд бухимдалтай байна. Өдгөө нийслэл хотод хамгийн их тулгамдаж байгаа асуудал бол нийтийн тээврийн асуудал юм. Тиймээс ажил хичээл эхлэх болон тарах цагаар нийтийн тээврийн үйлчилгээний хүртээмж хангалтгүй байна.


Иргэд автобус ирэхийг удаан хүлээж байгаа бөгөөд автобус ирсэн ч дүүрэн учраас багтахгүй байгаа юм. Иймээс иргэд өглөө ажилдаа хоцрохгүйн тулд ажлын цаг эхлэхээс хоёр цагийн өмнө гэрээсээ гарч байна. Харин орой ажлаа тараад хамгийн багадаа 30 минут автобус хүлээж байгаа юм. 
 

 

Эрс тэс уур амьсгалтай гаднын улсуудад буудлын сандлыг модоор хийхийг илүүд үздэг гэнэ. Цас, борооны ус тогтож мөстөхгүй, суухад хайрахгүй, хүйтэн, дулааны аль ч нөхцөлд тохируулан дулаан дамжуулдаг зэргийг бодолцож модон сандлыг сонгодог гэнэ. Мөн буудлын бүхээг нь гадагшаа нэвт харагддаг тунгалаг байх, цас, бороо, салхи, шороог хаахаас гадна элдэв гэмт халдлагаас хамгаалсан зохион байгуулалттай байх ёстой. Эдгээр нийтлэг шаардлагаас гадна өлгүүр, унадаг дугуйны зогсоол, цахилгаан ашиглаж болох залгуур, бэлэн мөнгөний машин зэргийг нэмэлтээр суурилуулдаг аж. Хамгийн ойрын жишээ нь, Сөүл хотод автобусны буудлууд хүйтэн болон халуунаар үлээх агааржуулагч, гар утасны цэнэглэгч, WIFI-тай. Энэ нь нийтийн тээврийн үйлчилгээг сайжруулахаас гадна иргэд автобус хүлээх хугацаандаа цагийг үр дүнтэй ашиглахад туслах зорилготой гэнэ. 
 

ШИНЭ АВТОБУСНЫ ТЕНДЕРИЙГ ЭНЭ САРЫН СҮҮЛЭЭР ШАЛГАРУУЛНА

 

Нийслэлийн нийтийн тээврийн 101 чиглэлд 900 гаруй автобус үйлчилгээнд явдаг. Гэвч нийтийн тээврийн автобусны 75 хувь нь шаардлага хангахгүй гэсэн дүгнэлттэй, парк шинэчлэл хийх зайлшгүй шаардлагатай гэсэн үг. Тиймээс НЗДТГ-аас улсын төсвийн санхүүжилтээр 183 тэрбум 438 сая 632,900 төгрөгийн төсөвт өртгөөр 2023 онд үйлдвэрлэсэн дизель хөдөлгүүртэй, их багтаамжийн 600 автобус авахаар тендер зарласан байна. Үүнээс 137 тэрбум 658 сая 732,900  төгрөгийн санхүүжилтийг энэ онд олгохоор заажээ. Уг тендерийг 10 сарын 24-ний өдөр зарласан бөгөөд материалыг 11 сарын 24-нийг хүртэл авах аж.

 

Автобусных нь паар халдаггүй, удаан хүлээлгэдэг, зарим жолооч харилцааны соёлгүй зэргээс болж, зорчигч, жолооч нарын дунд иймэрхүү маргаан гарах нь энгийн л нэгэн үзэгдэл болжээ. 2023 онд хийх нийтийн тээврийн парк шинэчлэлийн хүрээнд 117 автобус Улаанбаатар хотод орж ирсэн. Үүний хагас нь хөдөлгөөнд оролцож буй. Жилийн жилд парк шинэчлэл гэх нэрийдлээр 200-300-аар нь автобус оруулж ирнэ гэж ам гардаг ч өнөөгийн байгаа байдал ийм л байна. 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

zochin:
uursduu l bayajihiig bodood shurgaa hiilgyi heden avtobus oruulaad ireh hyn algaa MAN AN zailaa.xvn namiin Dorjhandiig bvgd demjij bna.nvvrschidiig ilryylsen shunalgyi xvn shvv
2023-11-13
irgen:
niitiin teever iim baihad yaj tygjrel buurah we dee.dundaas ni chacchaa hiilgyi heden avtobus avch ch chadahgyi hulgaichuud yu ch hiij baigaa yum alga.mikro baihad ingej hyleej baigaagyi.mikrogoo butsaad yavuulaachee yadahdaa ene uvulduu
2023-11-13
ТЭГЖ ЧАДАХГҮЙ БАЛАЙ ЖОЛООЧ НАР НЬ БАНДАЙГААД АЖИЛАА ХИЙХГҮЙ. ХАРИН ЦАГИЙН АЖИЛТАНГААР ЦОЛООЧОО ХИЙЛГЭВЭЛ АРАЙ ДЭЭР БОЛОХ БОЛНО_
2023-11-13
зочин:
Нийтийн тээврийг хүйтний улирал дуустал онцгой горимоор ажиллуулж, хувийн хэвшилд гэрээгээр зарим зам маршрутыг хариуцуулах нь зөв байх
2023-11-13
ТЭГЖ ЧАДАХГҮЙ БАЛАЙ ЖОЛООЧ НАР НЬ БАНДАЙГААД АЖИЛАА ХИЙХГҮЙ. ХАРИН ЦАГИЙН АЖИЛТАНГААР ЦОЛООЧОО ХИЙЛГЭВЭЛ АРАЙ ДЭЭР БОЛОХ БОЛНО_
зочин:
Хүмүүс Автобусндаа суугаад сурчихсан бна. Гэсэн ч автобус нь хүрэлцэхгүй бна одоо яахуу
2023-11-13
автобусны буудлын стандарт яах вэ буудлуудын тоог олшруулж ойртуулах хэрэгтэй байна ямар учраас автобус ойрхон зогсоод л явж болдоггүйг ойлгодоггүй юм даа
2023-11-13
76-н хангамж тэргийг хурааж ав. тэд скүүтэр хаатарсан хөл дүүжлэх юмаараа яваг
2023-11-13
Niitiin teeveriin dashdorjiin ganbaatar hogiin hulgaich duu enhjargal ynhan solongosuud nuuren deer tamhiaa darj untaraadag hun aminii heregten
2023-11-13